Серетсе Кама
Appearance
Сэр Серетсе Кама | |
---|---|
Ботсваны анхны Ерөнхийлөгч | |
Албан тушаал хашсан 1966 оны 9 сарын 30 – 1980 оны 7 сарын 13 | |
Vice President | Кветт Масире |
Өмнөх | Секгома Кама, II Секгома хаан (кгоси) (1923-1925) |
Дараах | Кветт Кетумиле Жони Масире |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1921 оны 7 сарын 1 Серове |
Нас барсан | 13 July 1980 Габороне | (59 насалсан)
Улс төрийн нам | Ботсванын Ардчилсан Нам |
Эхнэр, Нөхөр | Рут Виллиамс Кама |
Сэр Серетсе Кама (Англи: Sir Seretse Khama, 1921 оны 7 сарын 1 – 1980 оны 7 сарын 13) нь Ботсванын төрийн зүтгэлтэн юм. Британийн ивээлийн улс болох Бечуаналандын хамгийн хүчирхэг язгууртны гэр бүлд мэндэлсэн тэрээр хөрш Өмнөд Африк болон Нэгдсэн Вант Улсад боловсрол эзэмшээд нутагтаа нэр хүндтэйгээр, гэхдээ шуугиан дагуулсан сүйт бүсгүйтэйгээ эргэн ирж, эх орныхоо тусгаар тогтнолын хөдөлгөөнийг удирджээ. Тэрээр Ботсванын Ардчилсан Намыг 1962 онд үндэслэж, 1965 онд ерөнхий сайд болсон. 1966 онд Ботсвана улс тусгаар тогтнолоо олоход Кама анхны ерөнхийлөгч нь болжээ. Түүний засаглалын жилүүдэд Ботсвана улсын эдийн засаг, нийгмийн хөгжил тун хурдацтай байсан билээ[1].
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "The Order of the Companions of OR Tambo in Gold". Archived from the original on 2009-07-20. Татаж авсан: 2011-01-04.