Таймырын хойг
Таймырын хойг нь Сибирийн хойд хэсэгт орших, Умард мөсөн далай руу түрж орсон хойг юм. Баруун талд нь Карын тэнгист цутгах Енисей мөрний адгаас үүсэх Енисейн булан, зүүн талд нь Лаптевын тэнгист цутгах Хатанга гол болон Хатангскийн булан оршино.
Тус хойгийн нутаг нь бүхлээрээ Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаарын бүрэлдэхүүний Таймырын автономит тойрогт харьяалагдана.
Хамгийн хойд цэг нь Челюскиний хошуу (хойд өргөргийн 77 хэм 43 минут, умард туйлаас 1,300км орчим зайтай) бөгөөд энэ нь Евразийн хамгийн хойд цэг болно. Хойд талд нь Вилькицкийн хоолойгоор тусгаарлагдсан Хойд Газар олтриг оршдог.
Хойгийн төвөөр 1,000 м орчим өргөгдсөн Быррангийн нуруу хөндөлдөх бөгөөд түүний өмнөд суганд Таймыр нуур бий.
Хүн ам цөөтэй бөгөөд оросуудаас гадна ненец зэрэг бага ястнууд амьдарна.