Нирун улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 85: Мөр 85:


===Уналт===
===Уналт===
[[Жарун|Жаруныг]] залгамжилсан [[Xулюй]] хааны (410-414 он) үеэл Булужэнь хов хутгаж сайд Шули, Удиянь нараар Хулюйг баривчлуулан охинтой нь хамт [[Умард Янь]] улсын [[Хэлун]] хот руу цөлжээ. Гэвч Булужэнь удалгүй өөрөө алуулж, улмаар 414 онд Шэлунь хааны өвөө, [[Дисуюань]]-ий хүү [[Пухун]]ий хүү [[Татар хаан|Татар]] хаан суужээ. Энэ нируны зарим дүрвэгсэд мөн баруун зүг нүүж, [[570]]-аад онд Аварчуудын дэмжлэгээр Крымын хойг болон умард Кавказад суурьшин иргэншсэн түүхтэй.Нирун улс унасанаар Монгол овогтон урьд хүрсэн ахуй, соёл, ШУ-ны ололт амжилтаа МЭ 907 онд Кидан гүрэн мандах хүртэл юу ч бичээгүй хоосон цаас мэт алдсан ажээ.460 онд Турфаныг довтолж, ашина овгийн 500 өрх төмөрчдийг олзлон авч, Алтайд суулгаж төмрөөр алба авах болсон нь хожим 552 оноос бусад Түрэг аймгуудыг нэгтгэн манлайлан Жоужань улсыг эсэргүүцэн босч улмаар Нирун улсыг [[555]] онд унаган [[Түрэг улс|Түрэгийн хаант улсыг]] байгуулав.
[[Жарун|Жаруныг]] залгамжилсан [[Xулюй]] хааны (410-414 он) үеэл Булужэнь хов хутгаж сайд Шули, Удиянь нараар Хулюйг баривчлуулан охинтой нь хамт [[Умард Янь]] улсын [[Хэлун]] хот руу цөлжээ. Гэвч Булужэнь удалгүй өөрөө алуулж, улмаар 414 онд Шэлунь хааны өвөө, [[Дисуюань]]-ий хүү [[Пухун]]ий хүү [[Татар хаан|Татар]] хаан суужээ. 460 онд Турфаныг довтолж, ашина овгийн 500 өрх төмөрчдийг олзлон авч, Алтайд суулгаж төмрөөр алба авах болсон нь хожим 552 оноос бусад Түрэг аймгуудыг нэгтгэн манлайлан Жоужань улсыг эсэргүүцэн босч улмаар Нирун улсыг [[555]] онд унаган [[Түрэг улс|Түрэгийн хаант улсыг]] байгуулав. Түрэгийн довтолгоонд цохигдсон нирунчууд нутгаа орхин нүүсэн ба зарим нь одоогийн Монголын зүүн аймгуудад үлджээ. Энэ тухай хятад сурвалжид жужаньчууд үл мэдэгдэх зүгт нүүн алга болов гэж тэмдэглэжээ. [[Унгар]]аас Нирунчуудын бүсний арал олдсон байдаг. Мөн зарим нь баруун зүг нүүж, [[570]]-аад онд Крымын хойг болон умард Кавказад суурьшин иргэншсэн түүхтэй. Энэ үед Европт зүүн зүгээс нүүн ирсэн Аварын гарлыг эрдэмтэд янз бүрээр тайлбарладаг ба зарим нь нирунчуудтай холбодог бол зарим нь түрэг гэж үздэг. Нирун улс унасанаар Монгол овогтон урьд хүрсэн ахуй, соёл, ШУ-ны ололт амжилтаа 07 онд Кидан гүрэн мандах хүртэл алджээ.


[[Монголын түүх|]
[[Ангилал:Нирун]]
[[Ангилал:Нирун]]

14:09, 28 Дөрөвдүгээр сар 2014-ий байдлаарх засвар

Их Нирун улс
Нирун улс
Албан ёсны хэлӨвөг Монгол хэл
Угсаатны бүлгүүд
Монгол
Төр засагХаант засаг
• 330
Мугулюй
• 522-552
Анагуй
330-555
• Нирун улс үүсэв
330 он
• Жарун хаан Нирун улсыг байгуулав
402 он
• Нирун улс мөхөв
555 он
Нирун улс 500 онд
Нирун
Нирун

Нирун улс буюу Хятадаар:Жужан улс нь Хүннү, Сүмбэ нарын шууд залгамж болсон, 330-аад оны орчим анх эмхлэгдсэн гэж үздэг улс юм. Язгуур монголчуудын шууд өвөг, жоужанийг зарим түүхэнд хүннүгээс, зарим сурвалжид дунхугаас (сяньбигаас) гаралтай гэж бичжээ. Сяньби-табгач аймгийн Ливэй хааны (220-277 он) сүүлээр, Табгачийн хилийн харуул нэгэн хүүг олзолсон нь Мугулюй (Монгол) болой. Сяньби-табгачийн Илу хааны үед (304-316 он) цэрэг дайчлагын товоос хожимдсон Мугулюй зугтаж, өөрийн харьяат ард иргэдтэй болж эхлэв. Мугулюйн хүү Чэлухуй (Чаругуй) эрэлхэг дайчин тул аймаг, олонтой болж өөрсдийгөө нирун (жоужань/жужан) гэж нэрлэж, өвөл болохоор говиос урагш гарч, зун болохоор говиос хойш гарч нутаглах болжээ.Чэлухуйн 6-р үеийн ач Жарун 394 онд говиос хойш гарч, Жолошуй голын эрэгт орд өргөөгөө босгож, цааз тунхаглаж, аажмаар хүчирхэгжиж эхэлсэн ба 402 онд, уламжлалаа дагаж Хаан цол хэрэглэжээ. Жарун Нирун улсыг байгуулж урьлд нүүдэлчдийн хэрэглэсээр ирсэн аравтын тогтолцоонд улсаа оруулж, цэрэг захиргааны шинжтэй хуулиудыг тогтоосон. Нирун нар нь соёлын хөгжлөөрөө өмнөх нүүдэлчдээсээ илүү хөгжингүй байсан ба өөрсдийн тогтсон ёс заншилтай ба түүнийгээ баримтлан дагадаг байжээ. Нируны соёлын бас нэг онцлог нь гэвэл хожим нь бурхны шашин дэлгэрч бүр төрийн шашины хэмжээнд хүрч байсан байна. Tатар хаан их хүчирхэг байсан тул зарим хөрш улсууд Нирун улсыг датань (татар) гэж нэрлэх болжээ. Нируны өмнөд хөрш Тоба Вэй улс 391 оноос 522 он хүртэлх 131 жилийн дотор сар, жилээр тусгайлан бэлтгэж байгаад Нирун улсыг их цэргийн хүчээр 22 удаа довтолж байснаас 424-425, 429, 449 оны дайн Нирун улсад их хохирол учруулжээ. Харин Нирун улсаас Вэй улсыг 402-523 он хүртэлх 121 жилийн дотор их бага, тооны цэргээр 27 удаа довтолж байснаас 424, 479, 504 оны дайнд их цэрэг хөдөлгөжээ. Энэ улс нь 402 онд Жарун хаан ширээнд сууснаас хойш хүчирхэгжсэн. Жарун хаан улсынхаа цэргийн хүчийг шинэтгэж, эрэмгий дайчин байлдан дагууллыг явуулж нутаг дэвсгэрээ өргөтгөхийн хамт төрийн байгууламждаа нүүдэлчдийн уламжлалт загварыг тууштай нэвтрүүлэв. Ер нь Жарун шиг ийм богино хугацаанд (8 жил) төр ба цэргийн хүчээ эмхэлж чадсан хаад нүүдэлчдийн түүхэнд тийм ч олон байхгүй юм. Олон арван жилээр мартагдан саармагжсан төрт ёс Жаруны хүчээр Орхоны хөндийгөөс эхлэн дөрвөн зүг найман зовхист сэргэн манджээ.

Түүнийг даган Нирун улсын аж ахуй, соёл асар хурдацтай хөгжив. Энэтхэгийн номч мэргэд Нирун улсад айлчлан, хааны багшийн зэрэгт ажиллах болсон нь сонирхолтой бөгөөд манай төрт ёсонд анхны үзэгдэл болжээ.Жаруны үеэс нүүдэлчдийн уламжлалт "Чэн-юй" цолыг "хаган" цолоор сольсон байдаг.Жужаны хаад хан ширээг үе улиран залгамжилдаг ба гол төлөв хүү нь залгадаг тогтсон ёстой байв. Жужан улс оршин тогтносон 200 орчим жилийн хугацаанд Мугулюйн удмын нийтдээ 23 хаан 330 оны орчмоос 555 оныг хүртэл Жоужаний хаан ширээнд сууснаас хамгийн алдартай нь Жарун, Татар, Нагай (492-501 он), Чуну (508-520 он), Анагуй (520, 522-552 он) нар бөлгөө.Жарун хаан 410 онд ач дүү нарынхаа ордны эргэлтэд эрх мэдлээ алдан баруун зүг нүүсэн бөгөөд түүнийг Нирунчуудын олон хүчирхэг бүлэг дагалдан эх нутгаасаа цойлон гарсан нь 6-р зууны үед Ижил мөрний хөндийд хүрээд Авар хэмээн нэршсэн монгол язгуурын хаант улс байгуулсан юм.Аварчууд улам цаашлан, хуучин Аттила хааны Хүннү улсын замаар Дунай мөрөнд суурьшсан бөгөөд Австри хүртэл өргөн их нутгийг эрхшээлдээ оруулж 9-р зууны сүүлч хүртэл монгол нүүдэлчдийн нэр сүрийг дахин өрнө дахинд зарлан тунхагласан билээ.

Уналт

Жаруныг залгамжилсан Xулюй хааны (410-414 он) үеэл Булужэнь хов хутгаж сайд Шули, Удиянь нараар Хулюйг баривчлуулан охинтой нь хамт Умард Янь улсын Хэлун хот руу цөлжээ. Гэвч Булужэнь удалгүй өөрөө алуулж, улмаар 414 онд Шэлунь хааны өвөө, Дисуюань-ий хүү Пухуний хүү Татар хаан суужээ. 460 онд Турфаныг довтолж, ашина овгийн 500 өрх төмөрчдийг олзлон авч, Алтайд суулгаж төмрөөр алба авах болсон нь хожим 552 оноос бусад Түрэг аймгуудыг нэгтгэн манлайлан Жоужань улсыг эсэргүүцэн босч улмаар Нирун улсыг 555 онд унаган Түрэгийн хаант улсыг байгуулав. Түрэгийн довтолгоонд цохигдсон нирунчууд нутгаа орхин нүүсэн ба зарим нь одоогийн Монголын зүүн аймгуудад үлджээ. Энэ тухай хятад сурвалжид жужаньчууд үл мэдэгдэх зүгт нүүн алга болов гэж тэмдэглэжээ. Унгараас Нирунчуудын бүсний арал олдсон байдаг. Мөн зарим нь баруун зүг нүүж, 570-аад онд Крымын хойг болон умард Кавказад суурьшин иргэншсэн түүхтэй. Энэ үед Европт зүүн зүгээс нүүн ирсэн Аварын гарлыг эрдэмтэд янз бүрээр тайлбарладаг ба зарим нь нирунчуудтай холбодог бол зарим нь түрэг гэж үздэг. Нирун улс унасанаар Монгол овогтон урьд хүрсэн ахуй, соёл, ШУ-ны ололт амжилтаа 07 онд Кидан гүрэн мандах хүртэл алджээ.

[[Монголын түүх|]