Jump to content

Жарун хаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Шэлүнь буюу Жарун (хятадаар: 郁久闾社仑; пиньинь: Yùjiǔlǘ Shèlún) (? - 410) нь 394-402 оны хооронд Нирун улсын захирагч, 402-410 он хүртэл анхны хаан нь байв.

Тэрээр 4-5-р зууны заагаас үеэс хүчирхэгжих болжээ. Монгол, Уйгур, Түрэг угсааны олон аймгийг өөрийн эрхшээлдээ оруулж байсан ч 5-р зууныг хүртэл их говийн араар нутаглаж явсан уйгур угсааны Гаогюй нарыг бүрэн эзлэн эрхшээлдээ оруулж чадаагүй ажээ. Тэднийг бүр мөсөн эзлэн авах зорилгоор бэлтгэл хийсний эцэст 402 онд тэднийг их хүчээр довтолжээ. Тус дайралтаар Гаогюй нар төдийгүй өөр бусад аймгуудыг ч бас өөрийн мэдэлд оруулж газар нутгаа мэдэгдэхүйц өргөжүүлж чаджээ. Үүний дараагаар Цюдофа каган (Цюдофа гэдэг нь жолоо барих гэсэн үг[1]) хэмээн зарлаж, Их Нирун улсыг албан ёсоор байгуулж, хаанд өргөмжлөгдснөө мэдэгдсэн байна.

Шэлүнь Нирун улсыг байгуулсан тэр үедээ урьд нь нүүдэлчдийн хэрэглэсээр ирсэн аравтын тогтолцоонд улс орноо оруулж цэрэг захиргааны шинжтэй шинэ хуулиудыг тогтоожээ. Тус зохион байгуулалт нь нүүдэлчдийг нэгтгэн удирдаж, зохион байгуулах, төрийн захиргааг хэрэгжүүлэхэд тухайн үедээ тохиромжтой хэлбэр байв.

Өмнөх
Хэдохань
Нирун улсын каган
402-410
Дараах
Хулюй
  1. 藤田 豊八 (1923 05). "蠕蠕の国号及び可汗号につきて". 東洋学報 (япон хэлээр). 13 (1): 55–70. Archived from the original on 2022-10-19. Татаж авсан: 2022-10-19. {{cite journal}}: Check date values in: |date= (help)