Хулюй хаан
Харагдац
(Хулюй-с чиглүүлэгдэв)
Хулюй (хятадаар: 郁久闾 斛律; пиньинь: Húlǜ) нь Нирун улсыг 410-414 оны хооронд захирч байсан хаан юм. 410 онд Шэлүнь хаан, нас барсны дараа түүний дүү Хулюйг Айкугай каган (Айкугай гэдэг нь ухаалаг гэсэн үг[1]) хэмээн өргөмжилж хаан болгожээ. 411 онд Нируны Хулюй хаан, Умард Янь улсын Фэн Ба хааны охин Лелан гүнжийг гуйж, 3000 адууг бэлэг болгон элч илгээв. Мөн Умард Янь улсын хаан хариу элч илгээж, Хулюй хааны охиныг хатнаа болгохоор гуйхад, Хулюй зөвшөөрч, өөрийн охиноо явуулах гэж байтал, Хулюйгийн ахын хүү Булужэнь хуйвалдаан үүсгэж, Хулюйг Янь улс руу хөөн явуулж, өөрөө Нируны хаан болов. Хулюй, Янь улсад очоод, тэндээс цөөн цэргийн тусламж авч хойд зүгт ирж байтал, Янь улсын жанжин Ван Лин алаад, өөрийнхөө улсад буцаж очив.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг: Вэньгэти
- Ах дүүс: ? (Булужэний эцэг), Жигүйжи, Шэлүнь, Хэдуохань
- Хүүхэд: Нэг охинтой. Нэр нь мэдэгдэхгүй. Харин Янь улсын Фэн Ба хааны Жао-и бага хатан цолоороо алдаршсан.
Өмнөх Шэлүнь |
Нирун улсын каган 410-414 |
Дараах Булужэнь |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 藤田 豊八 (1923 05). "蠕蠕の国号及び可汗号につきて". 東洋学報 (япон хэлээр). 13 (1): 55–70. Эх хувилбараас архивласан: 2022-10-19. Татаж авсан: 2022-10-19.
{{cite journal}}
: Check date values in:|date=
(help)