Иен: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 30: Мөр 30:
* 10 иен - [[Хар тугалга]]ны хольцтой [[Хүрэл|хүрлээр]] хийгдсэн, 23.5мм диаметртэй, 4.5г жинтэй. 1959 оноос хэрэглэж буй. Нүүрэн талд нь [[Киото]] хотноо байрлах [[Бёодо-ин]] сүм, ар талд нь [[лавр]]ын мод, 10-ын тоо, үйлдвэрлэгдсэн он нь байна.

* 50 иен - [[Цагаан зэс]]ээр хийгдсэн, 21мм диамтетртэй, 4г жинтэй. [[1967]] оноос хэрэглэж эхэлсэн. Голдоо нүхтэй, нүүрэн талд нь [[удвал цэцэг]], ар талд нь 50-н тоо болон үйлдвэрлэгдсэн он нь байдаг.

* 100 иен - Цагаан зэсээр хийгдсэн, 22.6мм диаметртэй, 4.8г жинтэй. 1967 оноос хэрэглэж эхэлсэн. Нүүрэн талд нь [[сакүра]] мод, ар талд нь 100-гийн тоо ба үйлдвэрлэгдсэн он нь дүрслэгдэнэ.
* 100 иен - Цагаан зэсээр хийгдсэн, 22.6мм диаметртэй, 4.8г жинтэй. [[1967]] оноос хэрэглэж эхэлсэн. Нүүрэн талд нь [[сакүра]] мод, ар талд нь 100-гийн тоо ба үйлдвэрлэгдсэн он нь дүрслэгдэнэ.
* 500 иен - [[Никельдсэн шар зэс]]ээр хийгдсэн, 26.5мм диамтертрэй, 7г жинтэй.[[2000]] оноос хэрэглэж эхэлсэн. Нүүрэн талд нь [[зандан мод]], ар талд нь [[саса мод]] (хулстай төстэй мод), [[тачибана мод]] (Япон нимбэгний мод), 500-гийн тоо, үйлдвэрлэгдсэн он нь байдаг.

17:41, 12 Арванхоёрдугаар сар 2019-ий байдлаарх засвар

Иен
Фүкүзава Юкичигийн хөрөг бүхий ¥10000-ийн мөнгөн дэвсгэрт
Фүкүзава Юкичигийн хөрөг бүхий ¥10000-ийн мөнгөн дэвсгэрт
Японы зоосон мөнгөнүүдийн нүүрэн тал
Японы зоосон мөнгөнүүдийн нүүрэн тал
Улс: ЯпонЯпон Япон
Бутархай мөнгөний нэгж: 100 сэн, 1000 рин (түүхэн)
ISO 4217 код: JPY
Товчлол: ¥ (олон улсын), (Япон)
Валютын ханш:
(2. Хоёрдугаар сар 2021)

MNT = 0.036 JPY
100 JPY = 2,754.721 MNT

USD = 104.998 JPY
100 JPY = 0.952 USD

Иен (Япон: , えん) нь Японы мөнгөний нэгж юм. Япон хэлээр төгрөг, дугуй гэсэн утгыг илэрхийлдэг. Одоогийн япон хэлэнд эн гэж дуудагддаг ч анх бий болсон 1870-аад онд э үсгийг е-гээр дууддаг байсан, мөн англи, франц хэлэнд en гэж бичвэл өөрөөр дуудагдах зэрэг шалтгааны улмаас Yen гэж бичигдэх болсон аж.

Ерөнхий ойлголт

1871 оны 6 сарын 27-нд батлагдсан "Шинэ мөнгөний нэгжийн тухай" тогтоолын дагуу Япон улс иенийг албан ёсоор мөнгөн тэмдэгтээ болгон хэрэглэх болжээ. Тэр үед 圓 хэмээх ханзыг хэрэглэж байсан бөгөөд одоо ч зарим тохиолдолд хэрэглэх нь бий.

1 иен нь 100 сэн, 1 сэн нь 10 ринтэй тэнцүү ч 1953 онд задгай мөнгийг цэгцэлснээр амьдрал дээр хэрэглэгдэхээ больж, одоо зөвхөн үнэт цаас, валютын ханшийг илэрхийлэхэд л хэрэглэгдэж байна.

Иен нь өнөөдөр зөвхөн Япон улсад л албан ёсоор хэрэглэгддэг ч Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл хүртэл Японы эзэмшилд байсан Тайвань, Солонгост тус тусын иенийг хэрэглэж байв.

Гүйлгээнд буй иений зоос, дэвсгэртүүд

Иен нь зоосон хэлбэртэй 6 төрөл, цаасан дэвсгэрт хэлбэртэй 4 төрөл хэрэглэгдэж байна.

Зоос

  • 1 иен - Хөнгөн цагаанаар хийгдсэн, 20мм диаметртэй, 1г жинтэй. 1955 оноос хэрэглэж буй. Нүүрэн талд нь зулзаган модны дүрс, ар талд нь 1-н тоо болон үйлдвэрлэгдсэн он нь байдаг.
  • 5 иен - Шар зэсээр хийгдсэн, 22мм диамтертэй, 3.75г жинтэй. 1959 оноос хэрэглэж буй. Голдоо нүхтэй, нүүрэн талд нь цагаан будааны түрүү, усны мандал, 5-ын тооноос гадна нүхийг нь тойроод араа, ар талд нь улсын нэр, үйлдвэрлэгдсэн он нь бичигдсэн байдаг.
  • 10 иен - Хар тугалганы хольцтой хүрлээр хийгдсэн, 23.5мм диаметртэй, 4.5г жинтэй. 1959 оноос хэрэглэж буй. Нүүрэн талд нь Киото хотноо байрлах Бёодо-ин сүм, ар талд нь лаврын мод, 10-ын тоо, үйлдвэрлэгдсэн он нь байна.
  • 50 иен - Цагаан зэсээр хийгдсэн, 21мм диамтетртэй, 4г жинтэй. 1967 оноос хэрэглэж эхэлсэн. Голдоо нүхтэй, нүүрэн талд нь удвал цэцэг, ар талд нь 50-н тоо болон үйлдвэрлэгдсэн он нь байдаг.
  • 100 иен - Цагаан зэсээр хийгдсэн, 22.6мм диаметртэй, 4.8г жинтэй. 1967 оноос хэрэглэж эхэлсэн. Нүүрэн талд нь сакүра мод, ар талд нь 100-гийн тоо ба үйлдвэрлэгдсэн он нь дүрслэгдэнэ.
  • 500 иен - Никельдсэн шар зэсээр хийгдсэн, 26.5мм диамтертрэй, 7г жинтэй.2000 оноос хэрэглэж эхэлсэн. Нүүрэн талд нь зандан мод, ар талд нь саса мод (хулстай төстэй мод), тачибана мод (Япон нимбэгний мод), 500-гийн тоо, үйлдвэрлэгдсэн он нь байдаг.

Цаасан дэвсгэрт

Цахим холбоос

 Commons: Japanese yen – Викимедиа дуу дүрсний сан