Бяньлянь чөлгөө

Бяньлянь чөлгөө (хятадаар:汴梁路; пиньинь галиг:Biàn liáng lù) бол Юань улсын Хэнань Жянбэй нутгийн син шэний төв чөлгөө нь юм. Жы юаний 25-р онд (1288 он) хуучин Алтан улсын Наньжин[1] чөлгөөний нэрийг Бяньлянь чөлгөө гэж сольжээ. Улмаар Хэнань Жяньбэй нутгийн син жун шу шэний төв нь болсон бөгөөд, тус чөлгөө нь Кайфөн шянь, Шянфү шяниар (одоогийн Хэнань мужийн Кайфөн хот) төвлөрч байв. Бяньлянь чөлгөө одоогийн Хэнань мужийн Шинян хот, Шянчөн шянь-ий зүүн хэсэг, Миньчуань шянь, Чэньчю шяний баруун хэсэг, Яньжинь шяний өмнөд хэсэг, Луохө хот, Шянчөн хотын нутаг дэвсгэрийг багтаасан байв. 1368 онд Мин улсын Хуньүгийн зарлигаар Кайфөн фу болгож нэрийг нь сольсон.

Холбоотой мэдээлэл[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 南京(Nánjīng)- Наньжин гэдэг нь хятадаар Өмнөд нийслэл гэсэн утгатай.