Тэнгисийн шумбуур
Appearance
Тэнгисийн шумбуур | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Эрэгчин
| ||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Aythya marila (Карл Линней, 1761) | ||||||||||||||
Дэд зүйл | ||||||||||||||
A. m. marila |
Тэнгисийн шумбуур (Aythya marila) нь Нугасныхан овгийн шувуу юм. Тэд Еврази, Хойд Америк, Туйлын бүсийн тундр, намгархаг газар, нуур цөөрөмд нутаглана.
Гадаад төрх
[засварлах | кодоор засварлах]Нас бие гүйцсэн шумбуур 42–51 см урт, далавчаа дэлгэхэд 71–80 см юм. Цэнхэр хошуу, шар нүдтэй. Эрэгчин нь ногоон солонготой бараан өнгийн толгой, хар цээж, голдоо цагаантай хар сүүлтэй. Эмэгчин шумбуур бор толгой, биетэй ба хошууны угт цагаан өргөн зураастай.
Тэнгисийн шумбуурын гол идэш тэжээл нь нялцгай биетэн, усны ургамал зэрэг болно. Тэд усанд шумбаж сэлэн хоол тэжээл хайж олдог.
8-10 өндөг гаргаж, 24-28 хоног дарна.
-
Эмэгчин.
-
Эрэгчин.
-
Сүрэг
-
Залуу эрэгчин.
-
Museum specimen - Laxardal, Iceland
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Тэнгисийн шумбуур (Greater Scaup) – Викимедиа дуу дүрсний сан