Хээрийн хулд
Appearance
Хээрийн хулд | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Circus macrourus S. G. Gmelin, 1770 |
Хээрийн хулд (Circus macrourus), урьд Хээрийн цагаан элэгт гэж байсан, нь Харцагынхан овгийн махчин шувуу юм. Тэд зүүн Европын өмнөд хэсэг, төв Азид нутаглах ба Энэтхэг болон зүүн өмнөд Азид өвөлждөг.
Энэхүү дунд хэмжээний шувуу нь задгай тал хээр болон намгархаг газар амьдарна.
Гадаад төрх
[засварлах | кодоор засварлах]Эрэгчин хээрийн хулд цагаан саарал нуруу, цагаан цээж, гэдэс, хэвлийтэй ба далавчны үзүүрт хар байна. Саарал хулдаас биеэр жижиг, илүү үзүүр тийш нарийссан далавчтай.
Эмэгчин нь бор нуруун хэсэг, бор судалтай бор шаргал өвөртэй. Сүүлний дээд хэсгийн гадаад өд нь цагаан байна.
Хээрийн хулд жижиг хөхтөн, гүрвэл, шувуу зэргээр хооллоно. Газар үүрээ засаж, 4-6 цагаандуу өндөг гаргадаг.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Хээрийн хулд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан