Jump to content

Хятадын Коммунист Нам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Хятадын эв хамт нам-с чиглүүлэгдэв)
Хятадын Коммунист Нам
中国共产党
Zhōngguó Gòngchǎndǎng
Ерөнхий нарийн бичгийн даргаШи Жиньпин
Байнгын хороо
Байгуулагчид
Байгуулагдсан
Төв байрЖуннаньхай, Шичен дүүрэг, Бээжин
СонинАрдын өдөр тутмын
Залуучуудын жигүүр
Зэвсэгт жигүүр
Ажилчдын жигүүрБүх Хятадын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо
Хэвлэлийн жигүүрХятадын Медиа Групп
Судалгааны газарБодлогын Судалгааны Төв Газар
Гишүүдийн тоо (2022) 96,710,000[1]
Үзэл баримтлал
Үндэсний харъяалалНэгдсэн Фронт[2]
Олон улсын харъяалал
Өнгө(нүүд)  Улаан
Уриа"Ард түмэнд үйлчил"
(хят. 为人民服务)
Дуулал"Интернационал"
(хят. 国际歌)
Ардын төлөөлөгчдийн их хурал (13-р)
2,090 / 2,980
АТИХ-ын байнгын хороо
118 / 175
Намын туг
Цахим холбоос
cpc.people.com.cn

Хятадын Эв Хамт Нам буюу Хятадын Коммунист Нам 1921 оны 7-р сард байгуулагджээ. Хятадын Коммунист Нам /ХКН/ 76 сая гаруй гишүүнтэй, дэлхийн улс төрийн хамгийн том байгууллага. 2017 оны 10-р сард зохион байгуулагдсан 19-р Үндэсний Конгрессоос сонгогдсон Ши Жиньпин өнөөгийн тэргүүлэх удирдагч юм.

ХКН-ын туйлын зорилго бол коммунист нийгэм байгуулах явдал юм. Хятадын Коммунист Нам үйл ажиллагаандаа "Марксизм-Ленинизм, Мао Зэдуны үзэл баримтлал", Дэн Сяопиний онол, Зяан Зэминий "Гурван төлөөллийн онол" , "шинжлэх ухааны үзэл баримтлал" -аар удирдуулж байгаагаа тунхаглаж байна. "Ху Зинтао ба Ши Жиньпиний шинэ үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санаа зэрэг юм. Оросын 1917 оны Октябрын хувьсалын нөлөөгөөр Коминтерний тусламжтайгаар марксизм-ленинизмын үзэл санааг Хятадад түгээж үндэсний хувьсгалт хөдөлгөөн өрнүүлж Хятадын Коммунист нам 1921 оны 7 дугаар сард байгуулагдсан ажээ.

ХКН-ыг 1921-1927 онуудад намыг тэргүүлж байсан Чень Дусю тэргүүтэй хэсэг нөхдүүд байгуулсан байна.

ХКН-ын Анхдугаар их хурлыг 1921 оны 6 дугаар сарын сүүл, 7 дугаар сарын эхээр Шанхай хотод 12 төлөөлөгчтэй нууц байдалтай зохион байгуулсан байна. Хурлаар Хятадад социализм байгуулах намын эцсийн зорилгыг тунхаглав. Хятадын зүүний үзэлтэй сэхээтний төлөөллөөс бүрдсэн "дугуйлан" -аас дэлхийн хамгийн том улс төрийн нам болтлоо өргөжсөн юм.

ХКН-ын түүхийг дараах үе шатанд хувааж болно.

  1. Гоминдантай нэгдэн милитарист бүлэглэлүүдийн эсрэг фронтын үе (1922-1927).
  2. Хятад дахь Зөвлөлт Бүгд Найрамдах Улс буюу улс орны эрх мэдлийн төлөө Гоминдантай хийсэн тэмцлийн үе (1927-1937).
  3. Японы түрэмгийллийн эсрэг тэмцэл, Хоёрдугаар Гоминдантай нэгдсэн фронтыг байгуулсан үе (1937-1945).
  4. Хятад дахь иргэний дайн (1946-1949) - Гоминдантай хийсэн дайны үе.
  5. Бүгд Найрамдах Хятад Ард ​​Улс байгуулагдсаны дараа үе(1949 оноос хойш) - нам улс орондоо эрх баригч нам болон төлөвшсөн үе.

ХКН 2015 оны байдлаар 86 сая, 2022 оны байдлаар 96,7 сая гишүүнтэй байна. Үүүнээс:

    • тариаланчид -25,9 сая
    • удирдах бөгөөд техник ажилтнууд -12,5 сая
    • намын ажилтнууд -9 сая
    • албан хаагчид - 7,4 сая
    • ажилчид - 7,3 сая
Ши Жиньпин

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны өнөөгийн гишүүд нь:

Ши Жиньпин - ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга.

Ли Көцян - БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд

Ли Жаншу - БХАТИХ-ын Байнгын хорооны дарга

Ван Ян - Бүх хятадын ардын улс төрийн Зөвлөлдөх үндэсний хорооны дарга

Ван Хунин - ХКН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга

Жао Лэжи - ХКН-ын Сахилга бат шалгах төв комиссын дарга

Хан Жэн - БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч


ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн газрын гишүүд:

  • Ван Хунин
  • Дин Сюэсян
  • Ян Сяоду
  • Чэнь Си
  • Го Шэнкунь
  • Хуан Куньмин
  • Ю Цюань

ХКН-ын ХХ дугаар Их хурал

[засварлах | кодоор засварлах]

Хятадын Коммунист намын ХХ дугаар Их хурал Бээжин хотноо 2022 оны 10-р сарын 16-22-ны өдрүүдэд болов.

1977 оноос хойш 5 жил тутам болж БНХАУ-ын улс төрийн амьдралыг тодорхойлдог ирсэн Хятадын Коммунист намын Тус Их хуралд 2296 төлөөлөгч оролцсон байна.

  1. Guo, Rui (30 June 2022). "China's Communist Party hits 96.7 million, boosted by young and educated". South China Morning Post (англи хэлээр). Татаж авсан: 1 July 2022.
  2. "CHINA'S OVERSEAS UNITED FRONT WORK: BACKGROUND AND IMPLICATIONS FOR THE UNITED STATES". ussc.gov. Архивласан огноо 14 October 2019. Татаж авсан: 27 October 2019.