Jump to content

Цамбагарав

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цамбагарав уул
Цамбагарав уул
Цамбагарав уул

Цамбагарав уул

Үнэмлэхүй өндөр 4193 м
Байрлал Ховд аймаг
Баян-Өлгий аймаг
 Монгол
Нуруу Алтайн нуруу
Монгол Алтайн нуруу
Харьцангуй өндөр 1757 м
Солбицол 48° 40′ 54″ У, 90° 43′ 30″ ЗКоординат: 48° 40′ 54″ У, 90° 43′ 30″ З
Цамбагарав (Монгол Улс)
Цамбагарав (Монгол Улс)
Цамбагарав
Цамбагарав
Онцлог Цаст уул

[[Ангилал:]][[Ангилал:]]

Цамбагарав нь баруун Монголд, Ховд, Баян-Өлгий аймгуудын заагт орших, Алтайн нурууны нэгэн салбар болох мөнх цаст уул юм. 2 оргилтой бөгөөд өндрийг нь "Цаст уул" (д.т.дээш 4193 м[1][2], бэлээсээ 1757[1]), нөгөөг нь "Цамбагарав" гэдэг.

Энэхүү уул нь ан амьтнаар баялаг төдийгүй мөс судлалын ач холбогдолтой, нэн ховор ирвэсний өсөлтийг хангахуйц чухал нутаг дэвсгэр аж. Ховд, Баян-Өлгий аймгийн нутгийн заагаар орших энэ уулыг 2000 онд 1109 ам км талбайгаар улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.

Урьд цагт өөлдүүд Цамбагарав уулыг Цаст гэдэг байжээ. Нэгэн уран дархан уулын өнгө байдалд нийцүүлж бурхан бүтээгээд түүнийгээ Цамбагарав хэмээн нэрлэж, Цастын өвөр Жинст уулын оройд залснаас хойш Цамбагарав хэмээн нэрийджээ. Өөлдүүд 11-н багтай байсан бөгөөд баг бүхэн Цамбагарав уулаа тахьдаг тахилгын овоотой байжээ. Тахилгат уулынхаа үр жимс, ургамлыг хөнддөггүй, хэрэв rap хүрвэл тусгай уншлага уншин авдаг байсан уламжлал хадгалагдсаар иржээ. Сүүлийн үеийн аялал жуулчлалын товхимолуудад Цамбагарав уулыг авиралт хийх болон явган аяллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тохиромжтой, заавал очиж үзэх газрын жагсаалтад оруулсан байна.

  1. 1.0 1.1 "Mongolia: 18 Mountain Summits with Prominence of 1,500 meters or greater". Listed as "Tsast Uul". Peaklist.org. Retrieved 2014-05-26.
  2. Peakbagger.com: Tsast Uul, Mongolia (англи хэлээр)