Jump to content

Чулуу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Чулуулаг-с чиглүүлэгдэв)
Уулын чулуулаг, Коста Рика, Ороси уул

Чулуу (чулуулаг) гэдэг нь эрдсийн агрегатыг хэлэх ба магмын чулуулаг, тунамал чулуулаг, ба хувирмал чулуулаг гэсэн үндсэн төрөлд хуваагдана. Петрологи нь чулуулгийг судалдаг ухаан юм. Дэлхийн хамгийн гадна талын хатуу бүрхүүл болох литосфери нь чулуулгаас бүрэлдэнэ. Тунамал чулуулгийн давхарга дэлхийн гадаргын ихэнхийг хучдаг. Эх газарт 12 км , далайн гүнд 1 км-ийн зузаантай байдаг ажээ.[1]

Чулуулгийн үндсэн ангилал

[засварлах | кодоор засварлах]

Чулуулаг нь түүнийг бүрдүүлэгч эрдсийнхээ химийн найрлага, текстур, үүссэн нөхцлөөрөө тунамал, магмын, болон хувирмал чулуулаг гэж ангилагдах ба нэг төрлөөс нөгөө төрөл рүү шилжиж байдаг.

Магмын чулуулаг

[засварлах | кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл: Магмын чулуулаг

Магмын чулуулаг нь халуун хайлмал магмаас үүсэх ба интрузив ба эффузив гэсэн 2 үндсэн төрөлд хуваагдана. Интрузив чулуулаг нь газрын царцдаст аажим хөрж, талсжих хайлмал магмаас үүсдэг бол эффузив (бялхмал) чулуулаг нь газрын гадаргуу дээр ил гарч ирсэн халуун магмаас үүснэ[2].

Тунамал чулуулаг

[засварлах | кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл: Тунамал чулуулаг

Тунамал чулуулаг нь газрын гадаргуу дээр ил эсвэл маш бага гүнд, өгөршлийн үр дүнд үүссэн чулуулгийн хэмхдэсүүд, эсвэл төрөл бүрийн органик материал болон химийн тунадасжилтаар үүссэн тунадас нягтран, барьцалдах үйл явцын үр дүнд үүснэ[2].

Хувирмал чулуулаг

[засварлах | кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл: Хувирмал чулуулаг

Дээр өгүүлсэн чулуулгийн 2 үндсэн төрөл даралт, температурын нөлөөгөөр хувиран анхны физик, химийн шинж чанараа алдан шинээр өөр төрлийн чулуулаг үүсгэснийг хувирмал чулуулаг гэж нэрлэнэ[2].нг

Төмрийн исэл ба карбонатууд нь тунамал чулуулгийн өнгийг тодорхойлох гол хүчин зүйл болно. Багахан төмрийн усан исэл буюу гематит агуулагдахад элс ба шохойн чулуу нь гадна талаараа улаан өнгөтэй болно. Лимонит ба гёотит нь тунамал чулуулгийг шар эсвэл бор хүрэн, харин манганы исэл, асфальт, бусад карбонатлаг бодис хар өнгөтэй болгоно. Цэнхэр туяа нь фосфат, хайлуур жоншноос, ногоон өнгө нь глауконит, эсвэл хлоритоос үүснэ[3].

  1. "10.1063/1.4831988.4". Default Digital Object Group. 2013-11-15. Татаж авсан: 2024-09-25.
  2. 2.0 2.1 2.2 Blatt, Harvey and Robert J. Tracy, 1996, Petrology, W. H. Freeman, 2nd ed. ISBN 0-7167-2438-3
  3. This article incorporates text from the Encyclopædia Britannica Eleventh Edition article "Petrology", a publication now in the public domain.
 Commons: rocks – Викимедиа зураг, бичлэг, дууны сан