Jump to content

Эрээхий мэргэн хан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Эрээхий Мэргэн хан (1578-?) бол Ар Халхын долоон хошууны зүүнгарын гурван хошууны нэгнийх нь ноён Абтай сайн ханы Хулман сэцэн хатнаас 1578 онд төрсөн, газар барс[1] жилтэй. Абтай сайн ханыг 1588 онд өөд болсны дараа Ойрадыг захирч байсан ууган хүү Шибагудай Өлзийт хунтайжийг Ойрдын ноёд алж, дахин эрх чөлөөтэй болсон. Ингээд Эрээхий нь эцгийнхээ албан тушаалыг залгамжлан Мэргэн хан цолтойгоор халхын зүүн гарын нэгэн хошууг захирч эхэлсэн. Түүний тухай мэдээлэл түүхийн судар номонд маш ховор тохиолддог.

Эрээхий мэргэн хан нь Бинт хатан[2], Сүн тайху[2], Дэлгэр бэйж[2] гэсэн хоёр хатан, нэг бага хатантай байв. Бинт хатнаас нь Гомбодорж Түшээт хан, гурван абай[2] (ноёны охидыг хэлэх хүндэтгэлийн нэр) төрсөн. Сүн тайхугаас Намжав дайчин ноён, Лабдар хулачи дархан ноён[2] төржээ. Дэлгэр бэйжээс Дорж дүүргэгч ноён, нэг абай төрсөн.[2]

Өмнөх
Абтай сайн хан
Халхын Түшээт хан
1588-?
Дараах
Гомбодорж Түшээт хан
  1. Эртний Монголын Хаадын Үндэсний Их Шар тууж оршвой. УБ., 2006. т.102
  2. 2.0 2.1 2.2 2.3 2.4 2.5 Эртний Монголын Хаадын Үндэсний Их Шар тууж оршвой. УБ., 2006. т.106