Jump to content

Шибагудай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Шибагудай Өлзийт хунтайж
Ойрадыг захирагч ноён
Төрсөн огноо1573 он
Өнгөрсөн огноо1588 он?
Их хатанСэцэн хатан
ХатанБинт хатан, Субургату хатан
ЭцэгАбтай сайн хан
ЭхТүнхэй хатан
ХүүхэдОрхудай номч, Гүмүчэй Чолом, Мучан убаши хунтайж
Ургийн овогБоржигин

Шибагудай өлзийт хунтайж (1573-1588?) бол Абтай сайн ханы Сүлдүс овгийн Түнхэй хатнаас төрсөн ууган хүү юм. Хиад Боржигин овогтон. Усан тахиа жилтэй[1]. Халхын баруун гарын Лайхур хааныг алсан тул Ойрадын цэргийг 1577 онд Хөвхөр хэрээ гэдэг газарт Халхын Абтай сайн хан тэргүүтэй халхын их цэрэг довтолж өс авчээ. Тэнд ялалт байгуулж, Ойрадын Ханай ноён Хонгорыг алж, дөрвөн Ойрадыг эрхэндээ оруулаад ахмад хөвгүүн Шибагудай өлзийт хунтайжийг Ойрадын эзэн суулгажээ. 1588 онд Абтай сайн хан өөд болсны дараа Ойрадын дотор бослого гарч, Шибагудай өлзийт хунтайжийг зайлуулж, Дөрвөн Ойрад Монголоос дахин салан тусгаарлав. Монголд Ойрадыг нэгтгэх дахин нэг оролдлого ийнхүү талаар болов.

Өлзийт хунтайж нь Сэцэн[2], Бинт[2], Субургату[2] гэсэн гурван хатантай байсан. Сэцэн хатнаас ууган хүү нь Орхудай номч, Бинт хатнаас дунд хүү нь Гүмүчэй чолом, Субургату хатнаас нь отгон хүү нь Мучан увш хунтайж нар төрсөн.

Орхудай номч[3] нь Даш хунтайж гэх ганц хөвгүүнтэй. Даш хунтайж нь "Эрх хунтайж, Эрх тайж, Эрдэнэ баатар, Чойжав бинт ахай, Цэвээнжав"[3] гэсэн таван хөвгүүнтэй. Орхудай номч нь Эрдэнэ вангийн хошууны (одоогийн Сэлэнгэ аймгийн нутаг) засаг ноёдын дээд өвөг болов.

Гүмүчэй чолом[3] нь "Нани цогт тайж, Шагдар эрдэнэ"[3] гэх хоёр хөвгүүнтэй.

Мучан убаши хунтайж[3] нь "Шивдүй хатанбаатар, Эрдэнэ номч, Эрх тайж, Мэргэн ахай, Намжил тойн, Бинт ахай, Лхажав цогт тайж"[3] гэсэн долоон хөвгүүнтэй. Мучан увш хунтайж нь Баатар вангийн хошуу, Илдэн гүний хошуудын засаг ноёдын дээд өвөг болсон.

  1. Эртний Монголын Хаадын Үндэсний Их Шар тууж оршвой. УБ., 2006
  2. 2.0 2.1 2.2 Эртний Монголын Хаадын Үндэсний Их Шар тууж оршвой. УБ., 2006. т.106
  3. 3.0 3.1 3.2 3.3 3.4 3.5 Жамба. Асрагч нэртийн түүх. УБ., 2006. т.73