Jump to content

Сүлдүс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сүлдүс овог бол эртний дарлигин монгол угсааны овог юм. Мөн энэ овгоос илдүрхин хэмээх овог удамлан салбарлажээ. Сүлдүс овгоос хамгийн алдартай хүмүүс гэвэл Чингис хааныг өсвөр настайд нь Тайчуудаас аварч тэтгэсэн Сорхон шар, түүний хөвүүн Чулуун баатар, Чимбай ноён нар бөгөөд үүнээс өмнө энэ овгийнхон Хамаг Монголд дундаас доогуур байр суурьтай байгаад, Чингис хааны ивээлд орсноос хойш нийгэмд эзлэх байр суурь нь эрс өөрчлөгдөж, мянганы ноён, түмтийн ноён, алтан ургийн худ, улус эмир зэрэг байр сууринд хүртлээ өссөн. 1206 онд Сорхон шард мэргидийн хуучин нутгийг дархлан соёрхож, Чулуун баатар, Чимбай ноён нар мянганы ноён болсон.

Ил Хаант Улсын Сүлдүс овог

[засварлах | кодоор засварлах]

1253 онд Мөнх хааны зарлигаар дүү Хүлэгүдээ цэрэг удирдуулан Перс рүү илгээхэд Сүлдүсийн Чулуун баатрын хөвүүн Сүдүн ноён мянгат цэрэгтэйгээ багтаж, хожим Ил Хаант Улсыг байгуулсны дараа тус улсын түмтийн ноён болж, түүний үр хойчис нь үе үеийн ил хаадтай худ ургийн харилцаа тогтоож, төрийн хэрэгт шууд нөлөөлөх, хаадыг солих хэмжээнд хүрсэн. 1327 онд сүлдүсийн Сүдүн ноёны удам Чобан эмир Ил Хаант Улсын Абу Саид ил хааны эсрэг төрийн эргэлт хийсэн ч бүтэлгүйтэж цаазлуулсан. 1335 онд Чобан ноёны охин Багдад хатан Абу Саид хаан нөхөрөө хордуулж алснаар перс дэхь монголын төрт улсыг мөхөөж, тус бүс дэхь монгол хаадын ноёрхол унаж, жалайр, сүлдүс болон бусад перс ноёдын эзэмшилд хуваагдахад нөлөөлсөн. 1357 онд Жалайрын Хасан Бузург эмирийн арми Тебриз хотыг эзлэн сүлдүсийн Малек Ашраф эмирийг алж, Ил Хаант Улсын баруун хойд хэсэг дахь сүлдүс овгийн ноёрхолыг устгасан. Перс, Дундад Азид үлдсэн Сүлдүсийн үлдэгдэл нь Цагаадайн улсын Караунасын газар очсон нь одоогийн Хазарачуудын Дай Чопан гэх нэрээр үлджээ.

Монголд үлдсэн Сүлдүс овог

[засварлах | кодоор засварлах]

Сүдүн ноёны ач хөвүүн Чавту ноёны сүлдүсүүд Аригбөх хааны хөвүүн Мэлигтөмөр хан хөвүүнд захирагдаж[1] Хайду ханыг дагаж Долоон гол, Или голын орчимд нутаглаж байгаад, 1297 онд Мэлигтөмөр ноёны хамт Юань Улсад дагаар орсноор монгол нутагт ирсэн. Юань Улс мөхсөний дараа Гэрсэнз жалайр хунтайжын ач Абтай сайн ханы гурав дахь хатан нь сүлдүсийн Түнхэй хэмээх бага хатан байсан бөгөөд Шибагудай өлзийт хунтайж, Мянгахан авайг төрүүлжээ. Шибагудай хунтайжийн хойчис нь Түшээт ханы Эрдэнэ засгийн хошуу, Баатар засгийн хошуу, Илдэн засгийн хошуудын засаг ноёд болжээ. Эдгээр нь одоогийн Сэлэнгэ аймгийн ихэнх нутаг, Дархан аймаг бүхлээр, Төв аймгийн хойд хэсэг, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн хойд хэсгийн нутаг.

Алдартай хүмүүс

[засварлах | кодоор засварлах]
  • Сорхон шар (Sorqan Šira >鎖児罕失剌/suŏérhǎn shīlà,سورغان شيره/Sūrghān Shīra)
    • Чулуун баатар (Čila'un ba'atur >赤老温/chìlǎowēn,چيلاوغان بهادر/Chīlāūghān bahādur)
      • Сүдүн ноён (Sudon noyan >宿敦/sùdūn,سدون نویان/Sudūn Nūyān)
        • Кажудар (Qajudar >قاجودر/Qājūdar)
        • Сартаг ноён (Sartaq noyan >سرتاق نویان/Sartāq Nūyān)
        • Буржа түмтийн ноён (Burja >بورجه/Būrja)
        • Сүнжаг ноён (Sunjaq noyan >سونجاق نویان/Sūnjāq Nūyān)
          • Чавту ноён
        • Тудан түмтийн ноён (Tudan >تودان/Tūdān)
      • Алахан мянганы ноён (Alaqan >阿剌罕/ālàhǎn): Чулуун баатрын хөвүүн. Гөдэн хан хөвүүний харьяат мянгатын ноён.
        • Согуду (Soγudu >鎖兀都/suŏwùdōu)
          • Тангудай (Tangγutai >唐古䚟/tánggŭdǎi)
            • Жяндубал (Gaindu-dpal >健都班/jiàndōubān)
      • Надур бичээч (Nadr >納図児/nàtúér)
        • Чалан (Čalan >察剌/chálà)
          • Угуна (Uquna >忽訥/hūnè)
            • Тогтөмөр (Toq temür >脱帖穆耳/tuō tièmùěr)
              • Өрүгбуха (Örüg buqa >月魯不花/yuèlǔ bùhuā)
    • Чимбай ноён (Čimbai >沈伯/shĕnbǎi)

Тагай баатарын ураг

[засварлах | кодоор засварлах]
  • Тагай баатар (Taγai ba'atur >塔孩/tǎhái,تقاى/taqāī)
    • Буха (Buqa >卜花/bǔhuā)
      • Атахай (Ataqai >阿塔海/ātǎhǎi)
        • Алиман (Aliman >阿里麻/ālǐmá)
  1. Судрын чуулган: 1-р боть. Translated by Ц., Сүрэнхорлоо. Улаанбаатар. 2002. p. 231. {{cite book}}: |first= missing |last= (help)