Jump to content

Япон тэнгис

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Зүүн тэнгис буюу Япон тэнгис

Япон тэнгис (сол. 東海, 동해Япон: 日本海, にほんかい) нь Номхон далайн баруун хэсэгт оршдог, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Оросын Холбооны Улсаар хашигдан орших тэнгис юм. Тус тэнгисийг Хойд Солонгост Солонгосын Зүүн тэнгис, Өмнөд Солонгост Зүүн тэнгис, ОХУ-д болон Японд Япон тэнгис гэж нэрлэдэг.[1][2]

Олон улсын Гидрографикийн байгууллага(IHB)-ын тогтоол болон НҮБ-ийн Газар усны нэрийн стандарт тогтоох хурлын тогтоолд "Хоёр буюу түүнээс дээш улс нэг газар нутагт зэрэгцэн оршиж байгаа тохиолдолд газар нутгийн нэр томьёоны талаар нэгдэж, нийтлэг нэр томьёог ашиглахыг хичээх, хэрэв нэгдсэн саналд хүрч чадахгүй бол улс тус бүр өөрийн хэрэглэх нэр томьёог газрын зурагт тэмдэглэх журмаар тогтоохыг зөвлөнө" гэсэн байдаг. Иймд Солонгос улсын хувьд Зүүн тэнгис нь Солонгос, Умард Солонгос, Япон, ОХУ зэрэг 4 оронд харьяалагддаг учир тус тэнгисийг аль нэг улсынх нь онцлог нэр томьёогоор нэрлэх нь зүй бус, Зүүн тэнгис болон Япон тэнгис гэсэн хоёр нэршлийг хамтад нь бичиж хэрэглэх нь зүйтэй гэж үздэг.[3]

Тэнгисийн эргэн тойрон газраар хүрээлэгдсэн тул Газар дундын тэнгистэй адилаар, далайн татлага, түрлэг бараг үгүй.[4]

Уг тэнгисийн ус хүчилтөрөгчөөр арвин тул амьд организм үржихэд маш таатай. Тиймээс ч энэ бүс нь загас агнуурын гол бүс юм. Өвөлийн улиралд умард хэсгээрээ хөлддөг байна. Улс төрийн шалтгаанаас болж энд хэт загасчлах асуудал хязгаарагдмал байдаг боловч Зүүн Азийн эдийн засгаас хамаарч ихэссээр байна.

Зүүн тэнгис буюу Япон тэнгис

Зүүн тэнгис буюу Япон тэнгис нь хойд талаараа Оросын эх газрын хэсэг болон Сахалин арлаар, баруун талаараа Солонгосын хойгоор, зүүн талаараа Японы арлууд болох Хоккайдо, Хоншү, Кюүшүгээр хүрээлэгдэнэ. Бусад тэнгис, далайтай 5 нарийн хоолойгоор холбогдоно:

  • Хамгийн гүн цэг: далайн түвшнээс доош 3,742 метр
  • Дундаж гүн: 1,753 метр
  • Талбай: 978,000 км² орчим
Японы Шиманэ мужийн Изүмо дахь Хиномисаки хошуунаас харагдах байдал
  1. Загвар:Cite newspaper
  2. "Report on the Progress in Consultations on the Naming of the Sea Area between the Korean Peninsula and the Japanese Archipelago". Ministry of Foreign Affairs and Trade (South Korea). 2007-08-30. Татаж авсан: 3 сарын 9. the sea area has been consistently called "East Sea" in Korea {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  3. "nahf.or.kr". Archived from the original on 2021-10-22. Татаж авсан: 2017-12-18.
  4. "Tides in Marginal, Semi-Enclosed and Coastal Seas - Part I: Sea Surface Height". ERC-Stennis at Mississippi State University. Archived from the original on 2004-03-18. Татаж авсан: 3 сарын 9. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
 Commons: Sea of Japan – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Sea of Japan – Энэ үгийг тайлбар толиос харна уу