Өмнөд Хятадын тэнгис
Өмнөд Хятадын тэнгис нь
- Хятадын өмнө,
- Филиппиний баруун,
- Сабах (Малайз), Саравак (Малайз), Брунейн баруун хойд,
- Индонезийн хойд,
- Малайн хойг (Малайз), Сингапурын зүүн хойд,
- Вьетнамын зүүн хэсэгт орших тэнгис юм.
Тус тэнгис нь Номхон далайн нэг хэсэг бөгөөд Сингапураас Тайванийн хоолой хүртэл үргэлжилсэн, 3,500,000 км² талбайтай, хэмжээгээрээ дэлхийд томд орох тэнгисүүдийн нэг болно. Өмнөд Хятадын тэнгист хэдэн зуун арал оршино. Өмнөд Хятадын тэнгис, түүний хүн оршин суудаггүй арлууд нь хөрш орнуудын хооронд газар нутгийн маргааны үндэс болсоор ирсэн билээ. Иймээс уг тэнгисийг улс бүр өөрийнхөөр нэрлэх нь бий.
Нэрс
[засварлах | кодоор засварлах]Өмнөд Хятадын тэнгис гэдэг нь уг тэнгисийн хамгийн их хэрэглэгддэг нэр боловч хөрш зэргэлдээ орнууд нь өөрсдийнхөөрөө нэрлэдэг байна.
Хятадууд эртнээс нааш уг тэнгисийг Өмнөд тэнгис (南海; Nán Hǎi) гэж нэрлэж ирсэн бөгөөд одоо олон улсын нэршлээр Өмнөд Хятадын тэнгис (南中國海, Nán Zhōnggúo Hǎi) гэдэг.
Харин Вьетнамд уг тэнгисийг Зүүн тэнгис (Biển Đông) гэдэг.
Филиппин нь өөрийн эзэмшлийн хэсгийг "Лусоны тэнгис" (Dagat Luzon) гэж нэр оноосон газрын зургийг хэрэглэдэг.
Зүүн Өмнөд Азид 16-р зуунаас өмнө тус бүс нутагт оршин байсан тэнгисийн улсын нэрээр Чампагийн тэнгис буюу Чамын тэнгис хэмээн нэрлэдэг аж.
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- UNEP (2007). Review of the Legal Aspects of Environmental Management in the South China Sea and Gulf of Thailand. UNEP/GEF/SCS Technical Publication No. 9.
- Zou, Keyan (2005). Law of the sea in East Asia: issues and prospects. London/New York: RoutledgeCurzon. ISBN 0-415-35074-3
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- The South China Sea on Google Earth - featured on Google Earth's Official Blog
- South China Sea Virtual Library - online resource for students, scholars and policy-makers interested in South China Sea regional development, environment, and security issues.
- Energy Information Administration - The South China Sea
- Tropical Research and Conservation Centre - The South China Sea
- Weekly Piracy Report
- Reversing Environmental Degradation Trends in the South China Sea and Gulf of Thailand
- UNEP/GEF South China Sea Knowledge Documents