Адууч чогчиго

Адууч чогчиго
Эрэгчин, үржлийн улиралд.
Эрэгчин, үржлийн улиралд.

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Овог: Намнаахайнхан
Төрөл: Oenanthe, Чогчиго
Зүйл: O. oenanthe
Латин нэр
Oenanthe oenanthe
(Карл Линней, 1758)


Үржлийн бус улиралд

Адууч чогчиго (Oenanthe oenanthe), урьд Адууч чогчоохой гэж байсан, нь Намнаахайнхан овгийн жижиг шувуу юм. Тэд Oenanthe төрлийн шувуудаас Европ, Азид хамгийн өргөн тархсан нь болно.

Адууч чогчиго нүүдлийн шувуу бөгөөд шавьж идэштэн юм. Тэд Канад, Гренланд, Аляска хүртэл тархжээ. Өвлийн улиралд Африкт өвөлжинө.


Гадаад төрх[засварлах | кодоор засварлах]

Үржлийн улиралд эрэгчин.

Биеийн урт 14.5-16 см, эрэгчин, эмэгчин хоёул цагаан ууц, сүүлтэй ба сүүлний үзүүр хэсэгт хошуулдсан хар хэсэгтэй.

Зуны улиралд эрэгчин нь саарал нуруу, бор шаргал хоолой, хар далавч, масктай. Эмэгчин нь цайвар бор нуруу, бор шаргал гэдэс хэвлий, бараан бор далавчтай.

Хадны завсар зайд үүрээ засаж, 5-6 өндөг гаргах ба 14 хоног дараад ангаахай болно.

Oenanthe oenanthe oenanthe

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Northern Wheatear – Викимедиа дуу дүрсний сан