Ален Шаба
| Ален Шаба | |
Шаба "Salon du Cinйma" ёслолын ажиллагааны үеэр, 2006 оны нэгдүгээр сард. |
|
| Мэргэжил | Жүжигчин/Найруулагч |
|---|---|
Ален Шаба (фр. Alain Chabat, 1958 оны арваннэгдүгээр сарын 24-нд төрсөн) нь Францын жүжигчин, найруулагч бөгөөд Дидье, Гэрлэсэн ч гоонь хэвээрээ, Музейд өнгөрүүлэн шөнө 2 зэрэг кинонд бүтээсэн гол ба туслах дүрээрээ олонд танигдсан билээ. Тэрээр франц алжирын Оран хотод Еврей гаралтай гэр бүлд мэндэлжээ.[1] Жүжигчин Шаба нь 1987 оноос хойш өдгөөг хүртэл Францын инээдмийн төрлийн кинонууд болон телевизийн цувралуудад тоглосоор ирсэн бөгөөд 1997 онд Дидье киноны Дидье дүрээрээ Францын кино урлагийн дээд шагнал «Цезар»-ын Шилдэг эрэгтэй жүжигчиний шагналыг хүртэж байжээ. Түүнчлэн Шрек киноны Шрекийн хоолойг оруулах өрсөлдөөнд тунаж жүжигчин Майк Майерс сонгогдож байсан бол эх орны гарамгай жанжин Наполеоны дүрийг Музейд өнгөрүүлэн шөнө 2 кинонд 2009 онд бүтээгээд амжжээ.[2]
Ален Шаба нь Баяр хэмээх Монгол хүүгийн дүрийг харуулсан Алаг үрс киноны продюсерээр ажилласан нэгэн юм.
Эшлэл [засварлах]
- ↑ Un Nul bourrй de talents (French). L'Express (2002-01-24). 2010-02-04-д хандсан.
- ↑ Night at the Museum 2. The Sunday Times. Times Newspapers (2009-05-24). 2010-02-04-д хандсан.
Холбоос [засварлах]
- Ален Шаба Internet Movie Database
- (Франц) Ален Шабагийн ярилцлага. Artistik Rezo. 2010-06-15.