Алаг үрс (кино)

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Алаг үрс
200px
Алаг үрс киноны театрын зурагт хуудас
Найруулагч: Томас Балми
Продюсер: Ален Шаба
Гол дүрүүдэд:
  • Понижао
    Баяр
    Мари
    Хэтти
Хөгжмийн зохиолч: Брюно Куле
Зураглаач:
  • Жером Алмейра
    Фразер Брэдши
    Стийвен Петиттевилле
Эвлүүлэгч:
  • енальд Бертран
    Крэйг Маккай
Кино студи: StudioCanal
Chez Wam
Кино компани Focus Features
Дэлгэцэнд гарсан:
  • 2010 оны дөрөвдүгээр сарын 17 (Канад, АНУ)
    2010 оны дөрөвдүгээр сарын 29 (Нидерланд)
    2010 оны зургаадугаар сарын 16 (Франц)
    2010 оны наймдугаар сарын 19 (Герман)
Үргэлжлэх хугацаа: 79 мин
Улс: Франц

Алаг үрс (фр. Bébés, англ. Babies) нь найруулагч Томас Балмийн найруулан тавьсан 2009 оны Францын баримтат кино юм. Ертөнцийн олон олон бяцхан үрс эх дэлхий, ээж, аавдаа төрөөд амьдарч буй орчиндоо хэрхэн өсч торнидгийг нэг жилд мэндэлсэн дөрвөн хүүхдийн нэг ой хүртэлх амьдралын агшинаас түүвэрлэн харуулах бөгөөд гол баатрууд нь: хөдөө нутгийг төлөөлөл болсон Намиби улсын баруун хойд нутгийн Кунене тойргийн төв «Опуво» дахь «Химба» гэх овгийнхны хүү Понижао, Монгол улсын Төв аймгийн Баянчандмань сумын малчины хүү Баяр, хот газрын төлөөлөл болсон Япон улсын Токио хотын төрийн албаны ажилтны охин Мари, Америкийн Нэгдсэн Улсын Сан-Франциско мужийн оршин суугчийн хүү Хэтти нар юм.[1] Киног Америкийн «Focus Features» кино компани бүтээсэн бөгөөд[2] 2010 оны тавдугаар сарын 7-нд дэлгэцнээ толилуулагдсан[3] ба нээлтээ хийсэн эхний долоо хоногт сая долларыг давсан ашгаараа «бокс оффист» аравдугаарт бичигдэж байв.

[засварлах] Эшлэл

  1. Focus Features, "Babies Film Synopsis", Retrieved 29 May 2010.
  2. John Hopewell and Elsa Keslassy, "StudioCanal has a banner Cannes", "Variety", 17 May 2009. Retrieved 29 May 2010.
  3. Internet Movie Database, "Release dates for Bйbй(s)", Retrieved 29 May 2010.

[засварлах] Холбоос

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр