Алессандро Неста

Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Алессандро Неста
Ерөнхий мэдээлэл
Мэндэлсэн 1976 оны 3 сарын 19
Итали, Ром
Иргэншил ИталиИтали Итали
Өндөр 187 см
Байрлал Төвийн хамгаалагч
Багийн мэдээлэл
Баг зодог тайлсан
Тоглогчийн замнал
Багийн замнал*
1993—2002 Италийн далбаа Лацио 193 (1)
2002—2012 Италийн далбаа Милан 224 (7)
2012—2013 Монреаль Импакт 31 (0)
Шигшээ**
1995—1996 Италийн далбаа Итали (21-) 9 (1)
1996—2006 Италийн далбаа Итали 78(0)
Олон улсын медалиуд
ДАШТ
Алт Герман 2006
ЕАШТ
Мөнгө Бельги/Нидерланд 2000

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) -нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол) -нд шинэчлэв.

Алессанпро Неста нь 1976 оны 3 сарын 19-нд Италийн нийслэл Ром хотноо мэндэлжээ. Түүнийг дэлхийн хамгийн шилдэг төвийн хамгаалагчдын нэг хэмээн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Неста ч үүнийгээ батлан Италийн лигийн шилдэг хамгаалагчаар 4 удаа, УЕФА-гийн шилдэг багийн гишүүнд 4 удаа нэрлэгдсэн байдаг. Тэрээр хөлбөмбөгийн замналаа Маргерита Боскогийн бага сургуулиас эхлэсэн. Улмаар Лацио багийн хүүхдийн багт элссэнээр цааш хөгжин дэвших боломж нь нээгдсэн.

Спортын замнал[засварлах | кодоор засварлах]

Лацио[засварлах | кодоор засварлах]

Неста 1985 онд Лацио багийн хүүхдийн багт тоглож эхлэсэн. Лацио багийн хүүхдийн багт тоглохын өмнө түүнтэй Ром хотын нөгөө баг Ромагийн төлөөлөгчид өөрсдийн багт тоглуулахаар уулзаж байсан боловч Нестагийн аав нь Лацио багийн хөгжөөн дэмжигч байсан учир хүүгээ Лацио багийн хүүхдийн багт элсүүлсэн байдаг. Неста Италийн 16 хүртэлх насны шигшээ багт сайн тоглож байсан учир Лацио багийн дасгалжуулагч нар түүнийг 1993 онд үндсэн багт тоглуулах болжээ. Улмаар 1997 онд Лацио багийн ахлагч болсон. 1998 онд Неста Италийн цомын шигшээ тоглолтод Милан багийн хаалганд ялалтын гоолыг оруулснаар Италийн цомын тэмцээний аварга болж байжээ. Лацио багт тоглож байх хугацаандаа тэрээр 1999 онд “УЕФА-гийн цомын аварга багуудын цомын тэмцээн” болон Европын супер цомыг хүртсэнээс гадна Италийн лиг, Италийн цом, Илталийн супер цомыг тус тус хүртсэн байдаг.

Милан[засварлах | кодоор засварлах]

Неста 2002 оны зун Миланд баг Лацио багаас Нестаг 31 сая еврогоор худалдан авжээ. Неста Миланд ирснээр Миланы хамгаалалтын шугам үлэмж хүчирхэгжин анхны улиралдаа л Аваргуудын лиг, Италийн цом, Европын супер цомыг хүртэж байжээ. Мөн 2 дахь улиралдаа Неста Милан багийн хамтаар Италийн лиг болон Италийн супер цомыг тус тус хүртжээ. Ийнхүү Неста хоёрхон жилийн дотор клубын түвшинд түрүүлж болох бүх тэмцээний цомыг хүртсэн байдаг. 2005 онд Милан клуб “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод шалгаран үлдсэн боловч Ливерпүүл багт хожигдсон. Гэвч 2 жилийн дараа эдгээр багууд “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод дахин шалгарч тоглосон бөгөөд энэ удаа Милан өрсөлдөгчөө “2-1” харьцаагаар ялж аварга болжээ. 2007 онд тэрээр Милан клубын хамтаар “Европын супер цом”д түрүүлснийхээ дараа 2011 он хүртэл гэрээгээ сунгажээ. 2007 оны 9 сарын 15-нд Неста Милан клубын төлөөх анхны гоолоо Сиенна багийн эсрэг оруулж байжээ. 2007 оны өвөл Милан клуб ФИФА-гаас зохион байгуулдаг “Тив хоорондын цом”-ын тэмцээнд Бока Хуниорс багийг 4-2 гэсэн харьцаагаар хожин түрүүлсэн бөгөөд энэ тоглолтод Неста багийнхаа 2 дахь гоолыг оруулж байжээ. Неста 2008-2009 оны улиралыг нурууны бэртлийн улмаас бараг бүтэн өнжсөн. 2010-2011 оны улиралд Неста бразил төвийн хамгаалагч Тиаго Сильватай гайхалтай хослолыг үүсгэн улирлын турш хаалгандаа 24 гоол хаалгандаа алдан багаа Италийн лигийн аварга болоход үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. 2012 оны зун тэрээр Милан клубээс зодог тайлах болсноо зарласан юм.

Монреаль Импакт[засварлах | кодоор засварлах]

2012 оны 7 сарын 5-нд Неста Америкийн лигийн Монреаль Импакт багтай 18 сарын гэрээ үзэглэснээ зарласан юм. 7 сарын 25-нд Неста багийнхаа төлөө анхныхаа тоглолтыг хийж байсан. Неста 2013 оны 10 сард хөлбөмбөгөөс зодог тайлж байгаагаа зарлажээ.

Шигшээ багийн замнал[засварлах | кодоор засварлах]

Неста Италийн 21 хүртэлх насны шигшээ багийн хамтаар 1996 оны ЕАШТ-нд түрүүлсэн. Үүнээс удалгүй тэрээр 1996 онд Англид болсон ЕАШТ-нд Италийн шигшээ багийн хамтаар оролцсон боловч сэлгээнд суусаар тэмцээнийг дуусгасан юм. Гэвч ЕАШТ-ний дараа 1996 оны 10 сарын 5-нд тэрээр Молдавын эсрэг улсынхаа төлөө анхныхаа тоглолтыг хийж байжээ. 1998 оны ДАШТ-ний хэсгийн тоглолтуудад Неста гарааны бүрэлдэхүүнд гарч тоглосон боловч бусад тоглолтуудад бэртлийн улмаас оролцож чадаагүй. 2000 оны ЕАШТ-нд Неста Мальдини, Каннаваро нарын хамтаар гайхалтай хамгаалалтын шугамыг үүсгэн сайн тоглосон боловч шигшээ тоглолтод Францчуудад ялагдан дэд байранд шалгарч байжээ. 2002 оны ДАШТ-нд Неста Каннаварогийн хамтаар төвийн хамгаалалтад тоглосон боловч мөн л гэмтлийн улмаас сайн тоглолтыг үзүүлж чадаагүй юм. 2004 оны ЕАШТ-нд Италийн шигшээ баг хэсгээ гарч чадалгүй тэмцээнээ дуусгасан. 2 том тэмцээн дарааллан Италийн шигшээ баг амжилтгүй оролцсон учир Италийн хөлбөмбөгийн холбоо ерөнхий дасгалжуулагчаараа Марчелло Липпиг томилсон. Липпийн удирдлага дор Италийн шигшээ гайхалтай тоглолтыг хийсээр 2006 оны ДАШТ-ний эрхээ хялбархан авсан юм. Липпийн багийн хамгаалалтын гол тоглогч нь Неста байсан юм. 2006 оны ДАШТ-ний хэсгийн сүүлийн тоглолтод бэртсэнээр ДАШТ-нд дахин тоглох боломжгүй болсон юм. Гэвч Италийн шигшээ энэхүү тэмцээнд түрүүлсэн юм. ДАШТ-ний дараа Неста бэртэл гэмтлийн улмаас шигшээ багаасаа зодог тайлах шийдвэр гаргасан. Хэдий Неста шигшээ багаасаа зодог тайлсан боловч дасгалжуулагч Роберто Донадони “ЕВРО 2008”-н бүрэлдэхүүндээ түүнийг урьсан боловч тэрээр татгалзсан юм. 2010 онд М.Липпи 2010 оны ДАШТ-ний бүрэлдэхүүндээ түүнийг урьсан боловч тэрээр мөн л татгалзсан юм.

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

2007 онд Неста Габриела Пагноцци хэмээх бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд тэд охин Софиа, хүү Томмасо нарын хамтаар амьдардаг.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Лацио[засварлах | кодоор засварлах]

  • Италийн аварга (1): 2000
  • Италийн цомын эзэн (2): 1998, 2000
  • Италийн супер цомын эзэн (2): 1998, 2000
  • УЕФА цомын аваргуудын цом (1): 1999
  • Европын супер цом (1): 1999

«Милан»[засварлах | кодоор засварлах]

  • Аваргуудын лигийн түрүү (2): 2003 , 2007
  • Европын супер цомын эзэн (2): 2003, 2007
  • Клубийн дэлхийн аварга (2): 2003, 2007
  • Италийн аварга (2): 2004, 2011
  • Италийн цомын эзэн (1): 2003
  • Италийн супер цомын эзэн (2): 2004, 2011

Италийн шигшээ[засварлах | кодоор засварлах]

Хувийн[засварлах | кодоор засварлах]

  • ЕАШТ-ний бэлгэдлийн шигшээ баг: 2000
  • УЕФА-гийн оны баг: 2002, 2003, 2004, 2007
  • Италийн лигийн оны шилдэг залуу тоглогч : 1998
  • Италийн лигийн оны шилдэг хамгаалагч : 2000, 2001, 2002, 2003
  • Италийн лигийн оны бэлгэдлийн баг : 2011

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Хөлбөмбөг

Энэ Италийн хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.