Бахим бүргэдэй

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бахим бүргэдэй
Booted Eagle NAUMANN.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Харцагатан
Овог: Харцагынхан
Төрөл: Aquila
Зүйл: A. pennata
Латин нэр
Aquila pennata
(Гмелин, 1788)
Ижил утгатай нэршил
  • Aquila minuta Брехм, 1831
  • Hieraaetus pennatus

Бахим бүргэдэй (Aquila pennata) нь Харцагынхан овгийн махчин шувуу юм. Энэ бүргэд нь 47 см урт, далавчаа дэлгэхэд 120 см байна.

Бахим бүргэдэй нь Европын өмнөд хэсэг, Хойд Африк, Азид тархан нутагладаг. Нүүдэллэн амьдрах бөгөөд Өмнөд Ази, Африкын Сахарын бүс нутгаар өвөлждөг. Голдуу 1-2 өндөг гаргана.

Жижиг хөхтөн, хэвлээр явагч, шувуу ангуучлан хооллодог.

Бусад бүргэдтэй харьцуулахад жижиг биетэйд тооцогдоно. Эр нь 700 гр, эм нь 1 кг орчим жинтэй. 2 янзын зүс голчилдог. Нэг нь цайвар саарал өнгө зонхилсон, далавч, толгой нь хар бараан байна. Нөгөө зүс нь бордуу өнгийн их бие, далавчны өд нь хар саарал байдаг.

Гадаад холбоос[засварлах]