Газар хөдлөлт
Газар хөдлөлт гэдэг нь газрын царцдасаас энерги чөлөөлөгдөж, сейсмийн долгион үүсгэхийг хэлнэ. Үүссэн долгионыг сейсмометрээр хэмжиж авах ба газар хөдлөлтийн хүчийг момент магнетудаар, эсвэл Рихтерийн шаталбараар хэмждэг байна. Рихтерийн шатлалыг сүүлийн үед өргөн хэрэглэхгүй байна. Рихтерийн шаталбараар 3-с бага магнитуд бүхий газар хөдлөлт хүнд онцгой мэдрэгдэхгүй, харин магнитуд 7, түүнээс дээш болох үед том талбай хамарсан сүйрэл болно.
Газар хөдлөлтөөр газрын гадаргуу чичирч, заримдаа хөрсөнд эвдрэлд гарч ан цав үүсдэг байна. Газар хөдлөлтөөр хөрсний гулсалт үүсэж, галт уул идэвхижих болно. Томоохон газар хөдлөлт далайд тохиолдвол цунами бюу далайн шуурга үүснэ.
Ерөнхий тохиолдолд газар хөдлөлт гэдэг ойлголтод байгалийн болон хүний нөлөөгөөр үүсэх бүх төрлийн чичирхийлэлийг багтааж байна. Газар хөдлөлт нь царцдаст үүсэх хагарал, ихээхэн хэмжээний хийн ихэвчлэн (газрын гүн дэх метан) шилжилт, галт уулын үйл ажиллагааны идэвхижилт, хөрсний гулсалт, минаны тэсрэлт, цөмийн бөмбөгийн туршилт зэргээр үүснэ.
Газар хөдлөлт үүсэж байгаа голомтыг гипоцентр буюу фокус гэх ба гипоцентрын эгц дээр, газрын гадаргуу дээрхи цэгийг эпицентр гэнэ.
Газар хөдлөлтийн шалтгаан
[засварлах | кодоор засварлах]Тектоник гаралтай газар хөдлөлт дэлхий дээр хаа сайгүй тохиолдоно. Дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтанд орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагаралын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотойгоор газар хөдлөлт үүснэ.
Плитийн трансформ ба конвергент заагуудын нь газрын гадаргууд, маш том хагарлын дагуу байрлах ба плитүүд энэ заагийн дагуу хөдөлж байдаг. Хагаралын дагуу уг хөдөлгөөнд ямар нэг өөрчлөлт орж, хөдөлгөөн зогсоход плитийн түлхэх хүчнээс ихээхэн энерги, тухайн хөдлөхөө болисон плитийн зааг, хагарал орчимд хуримтлагдана. Хуримтлагдаж буй энерги саадыг эвдэх хэмжээнд хүртэл энэ зогсонги байдал үргэлжлэх ба энерги хязгаараас давахад хөдөлгөөн огцом хөдлөхөд хуримтлагдсан энерги чөлөөлөгдөн газар хөдлөлт үүснэ.
Хуримтлагдсан нийт энергийн зөвхөн 10% нь сейсмийн долгион буюу чичирхийлэл үүсгэдэг бөгөөд дийлэнхи нь хагарал үүсгэх, хагаралын дагуу үрэлтийн дулаан болон хувирдаг байна.
Дэлхийн томоохон газар хөдлөлтүүд
[засварлах | кодоор засварлах]- Шансигийн газар хөдлөлт (1556 он, Хятад). Хүн төрлөхтний түүхэнд хамгийн их хохирол учруулсан газар хөдлөлт гэж тооцогддог. 830,000 хүн нас барсан.
- Либсоны газар хөдлөлт (1755 он), Европ, ба хойд Африкийг хамарсан цунамигаас болж 60,000-аас 100,000 хүн нас барсан.
- Сан Францискогийн газар хөдлөлт (1906 он, АНУ). Рихтерийн шаталбараар 7.7 - 8.3; 3,000 хүн нас барж, 400 сая ам.дол.-ийн хохирол учирсан.
- Токиогийн газар хөдлөлт (1923 он, Япон). 140,000 хүн нас барсан.
- Балочистаны газар хөдлөлт (1935 он, Пакистан). 30,000 - 60,000 хүн нас барсан
- Чилийн газар хөдлөлт (1960 он, Чили). Хамгийн хүчтэй газар хөдлөлт гэж тооцогддог, 9.5 балл.
- Анкашийн газар хөдлөлт (1970 он, Перу). Хөрсний гулсалтад Перугийн Янгай хот дарагдаж, 40,000 хүн нас барсан.
- Манагуагийн газар хөдлөлт (1972 он, Никрагуа). Шөнө дунд болсон газар хөдлөлтөөр хотын 90% нурж, 10,000 хүн нас барсан.
- Таньшаны газар хөдлөлт (1976 он, Хятад). ХХ зууны, хамгийн их хүний амь хохироосон газар хөдлөлт. Албан ёсны мэдээгээр 255,000, гэвч мэргэжилтнүүд үүнээс хоёроос гурав дахин олон хүн нас барсан гэж үздэг.
- Гватемалийн газар хөдлөлт (1976 он, Гватемал). 23,000 хүн нас барж, 77,000 хүн бэртсэн.
- Aрмяний газар хөдлөлт (1988 он, Армян). 26,000 хүн нас барсан.
- Кобэгийн газар хөдлөлт (1995 он, Япон). 6,400 хүн нас барсан.
- Чи-Чи газар хөдлөлт (1999 он, Тайвань). 2,000 хүн нас барсан.
- Суматра-Андаманы газар хөдлөлт (2004 он, 12 сарын 26, Энэтхэгийн далай). 9.3 баллын газар хөдлөлт. Газар хөдлөлтийн эпицентр нь Индонезийн Суматра арал байсан ба газар хөдлөлтөөр үүссэн цунами 285,000 гаруй хүний амь насыг сүйтгэсэн.
- Японы газар хөдлөлт (2011 он, 3 сарын 11). 9,1 баллын газар хөдлөлт. Газар хөдлөлтийн эпицентр нь Хонсю-оос 130 км хол байсан ба газар хөдлөлтөөр үүссэн цунами 15,883 гаруй хүний амь насыг сүйтгэсэн.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Earthquake Information from the Deep Ocean Exploration Institute - Газар хөдлөлтийн талаархи мэдээлэл
- Earthquakes — Kaye M. Shedlock & Louis C. Pakiser нарын товхимол
- HowStuffWorks — How Earthquakes Work - Газар хөдлөлт яаж явагддаг вэ
- Natural Disasters - Earthquake - (Хялбаршуулсан)
- Latest Earthquake News and Earthquake Map - Газар хөдлөлтийн талаархи сүүлийн үеийн мэдээлэл
- Photos/images of historic earthquakes - Зургууд
Энэ геологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.