Гектор Берлиоз

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Berlioz young.jpg

Гектор Берлиоз (фр. Hector Berlioz, 1803 оны 12 сарын 111869 оны 3 сарын 8) нь Францын хөгжмийн зохиолч байв.

Намтар түүх[засварлах]

Гектор Берлиоз 1803 онд Кот-Сент-Андре хэмээх Францын бяцхан хотод төрсөн юм. Эцэг нь хүүдээ утга зохиол, түүх газарзүй, байгалийн ухааны анхны мэдэгдэхүүн өгсөн байна. Берлиозийн тэр үеийн бусад хөгжмийн зохиолчдоос ялгарах гол онцлог нь, түүний 12 нас хүртлээ хөгжимд суралцаагүй явдал юм. Тэрээр бас төгөлдөр хуурыг хэзээ ч тоглож сураагүй байна.

Берлиоз хөгжмийн боловсролын анхны үе шатыг энэ бяцхан хотдоо олж авав. Үндэсний гвардийн үлээвэр найрал хөгжимд лимбээр тоглож байх үедээ олон зохиол сонсож хөгжмийн ертөнцөд аажимхан оров. Түүний эцэг нь түүнийг анагаах ухааны боловсрол олгох гэж Парис руу явуулсан боловч тэрээр тэр мэргэжилд ямар ч сонирхолгүй байв. Берлиозод Глюкийн зохиолууд хөгжимчин болох замд эргэлтгүй оруулсан юм. Гэвч эцэг нь түүнийг хөгжимчин болохын эсрэг хатуу зогсож, зөрчилдөөн үүсчээ. Эцэст нь эцэг нь бууж өгөн, Берлиозод ямар ч тусламж өв үлдээгээгүй орхижээ. Үүний хариуд Берлиоз анагаах ухааныг бүр мөсөн орхижээ.

Ингэснээр Берлиозийн хөгжимчин болох гол сууриа тавьсан юм. Тэрээр Жан Франсуа Лэсюэрт хувийн шавь болж, түүний нөлөөгөөр дан хөгжмийн хөтөлбөрт олон зохиол бичив. 1826 онд хөгжмийн дээд сургуульд орж Лэсюэрийн ангид суралцсан бөгөөд энэ хугацаанд “Орфейн үхэл”, “Ваверлей” удиртгал, дуурийн удиртгал, сургуулийнхаа тэмцээнд түрүүлсэн “Эрминия Танкред хоёр” магтуугаа бичиж хожим нь Гётегийн “Фауст”-д зориулсан 8 үзэгдэл, “Ирланд 9 аялгуу” зэргээ бичсэн байна.

Урлах арга чиглэлээ бүрэн олсны нь илэрхийлэх анхны том бүтээл нь “Уран зөгнөлийн симфони” байв. Энэ симфони нь Берлиозийн хөгжмийн намтар роман болоод зогсохгүй XIX зууны 2-р хагасын залуу хүний сэтгэлийн ертөнцийг нээн илэрхийлсэн уран сайхны гайхамшиг болжээ. Берлиоз 1830-аад онд Ромд суралцахаар явж, Францдаа эргэж ирээд “Уран зөгнөлийн симфони”-д өгүүлэгдсэн хайртайгаа гэрлэсэн боловч хэдхэн жилийн дараа салжээ.

Берлиоз амьдралынхаа туршид хөгжмийн зохиолч гэдгээсээ илүү хөгжмийн удирдаач гэдгээрээ алдартай байв. Тэрээр Англи, Германи зэрэг орнуудаар аялан тоглолт хийж өөрийн болон бусдын зохиолуудуудыг удирддаг байв.

Тэрээр 1869 онд нас барсан ба 2 эхнэртэйгээ хамт оршуулагдсан байдаг.

Мөн үзэх[засварлах]