Jump to content

Говийн махир хуруут гүрвэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Говийн махир хуруут гүрвэл

Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Mөлхөгч
Баг: Хайрстан
Дэд баг: Гүрвэл
Овог: Геккон гүрвэл
Төрөл: Нарийн хуруут геккон
Зүйл: Говийн махир хуруут гүрвэл.

Cyrtopodion elongatus (Blanford, 1875)

Говийн махир хуруут гүрвэл (Cyrtopodion elongatus) нь нэгэн зүйлийн геккон гүрвэл юм.

  • Lat: Cyrtopodion elongatus
  • Eng: Gobi naked-toed gecko, yangihissar gecko
  • Rus: Гобийский геккон

Биеийн нийт урт 130 мм-ээс хэтрэхгүй жижиг гүрвэл. Их биеийн урт 58 мм, сүүл нь 75 мм-ээс уртгүй, их биеийн уртыг сүүлний уртад харьцуулсан харьцаа 0,7-0,8. Толгой дээрх хайрс нь жижиг мөхлөгөн, нуруун дээрээ гурвалжин хайрстай, тэдгээр нь зөв эгнээ үүсгэдэггүй. Сүүл нь дээд талаараа трапец хэлбэрийн цагираглаж байрласан хайрсаар, доод талдаа нэг эгнээ том хайрсаар хучигдсан байна. Бусад нарийн хуруут гекконуудаас ялгагдах онцлог нь хамрын хос хайрс нь сартгар. Бие нь саарал эсвэл цайвар бор өнгөтэй, шилнээс ууц хүртэл 5-6, сүүлэн дээрээ 7-10 бор юмуу хүрэн хөндлөн судалтай. Залуу гүрвэлүүдийн хөндлөн судлууд нь тод, сүүлний үзүүр хэсэг цагаан. Эр гүрвэл 4-7 ширхэг сүвтэй тэдгээр нь төгсгөлийн сүвний дээд талд өнцөг үүсгэсэн байдаг. Эм гүрвэлд эдгээр сүв байхгүй.

Монгол, Хятадад тархсан.

Монголд

Алтайн өвөр говийн Шар хулсны баянбүрд, Ногоон цав, Ингэн хөөвөрийн хоолой, Цуглабарын нуруу зэрэг цөлийн хадархаг нутаг, Цувраа хар, Хэрмэн цав, Наран булаг, Хайч уулд тохиолдоно. Энэ зүйл Зулганайн баянбүрдэд байдаг. Монголд далайн түвшнөөс дээш 700-1300м өндөрт нутаглах бөгөөд түүний идэш тэжээлийн нөөц нэн хязгаарлагдмал, өвөрмөц орчинд амьдардаг. Монголд 28,549км2 нутагт тархжээ. Чулуут цөлийн цав толгодын хормойн хад асга, гуу жалгатай газарт амьдарна. Алтайн цаад говийн Ногоонцавын хоолой, Хуцын хар уул, Цугалбар ус, Цувраа хар, Ингэн хөөвөрийн хоолой, Шар хулс зэрэг газар 1976 оноос хойш тархжээ.

  • Говь-Алтай аймаг
    • Ногоон довонгийн ус.
  • Баянхонгор аймаг
    • Шар хулсны баянбүрд
    • Хатан суудалын булаг
    • Ногоон цав
    • Ингэн хөөвөрийн хоолой
    • Цуглабарын нуруу
    • Цувраа хар
    • Хуцын хар уул
  • Өмнөговь аймаг

Биеийн нийт урт 130 мм-ээс хэтрэхгүй жижиг гүрвэл. Их биеийн урт 58 мм, сүүл нь 75 мм-ээс уртгүй, их биеийн уртыг сүүлний уртад харьцуулсан харьцаа 0,7-0,8. Толгой дээрх хайрс нь жижиг мөхлөгөн, нуруун дээрээ гурвалжин хайрстай, тэдгээр нь зөв эгнээ үүсгэдэггүй. Сүүл нь дээд талаараа трапец хэлбэрийн цагираглаж байрласан хайрсаар, доод талдаа нэг эгнээ том хайрсаар хучигдсан байна. Бусад нарийн хуруут гекконуудаас ялгагдах онцлог нь хамрын хос хайрс нь сартгар.

Бие нь саарал эсвэл цайвар бор өнгөтэй, шилнээс ууц хүртэл 5-6, сүүлэн дээрээ 7-10 бор юмуу хүрэн хөндлөн судалтай. Хэвлий, сүүлний доод гадаргуу цагаан.

Нас ба хүйсний ялгаа

[засварлах | кодоор засварлах]

Залуу гүрвэлүүдийн хөндлөн судлууд нь тод, сүүлний үзүүр хэсэг цагаан. Эр гүрвэлүүд төгсгөлийн сүвний өмнө, өнцөг үүсгэсэн байдалтай 4-7 ширхэг сүвтэй. Эм гүрвэлд эдгээр сүв байхгүй.

Уулын бэлээр хад асганы ан цав, завсар, хөндий бүхий 3-4 м урттай, 2-3 м өндөртэй талбайд ихэвчлэн хосоороо (1:1), цөөн тохиолдолд 1:2 (1:1+1 субадульт) амьдарна.