Даниел Субашич

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Даниел Субашич
Danijel Subasic - Croatia vs. Portugal, 10th June 2013 (3).jpg
Субашич Хорватын шигшээ багт, 2013 он.
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо 1984 оны 10 сарын 27 (1984-10-27) (29 настай)
Төрсөн газар ХБНСЮУ, Задар
Өндөр 1.91 м (6 фут 3 инч)
Байрлал Хаалгач
Багийн мэдээлэл
Одоогийн баг Монако
Дугаар 1
Өсвөрийн баг
Задар
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
2003–2008 Задар 81 (0)
2008 Хайдук Сплит
(зээл)
31 (0)
2009–2012 Хайдук Сплит 64 (0)
2012– Монако 87 (1)
Шигшээ баг
2006 Хорват (21-) 6 (0)
2009– Хорват 6 (0)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 11.
† Гараа (Гоол).

Даниел Субашич (хор. Danijel Subašić, 1984 оны аравдугаар сарын 27-нд ХБНСЮУ-ын Задар хотод төрсөн) — Хорватын хөлбөмбөгчин бөгөөд Монако болон Хорватын шигшээн хаалгач юм.

Замнал[засварлах]

Клуб[засварлах]

Даниел Субашич унаган хотынхоо Задар багт 2003—2008 оны хооронд тоглохдоо эхний гурван улирал дээд лигт тоглоод сүүлийн хоёр улиралд нь доод лигт тоглож байсан ба улсынхаа нэр хүндтэй баг болох Хайдук Сплитэд 2009 онд элссэн юм. Түүний хувьд 2010 онд лигийн 28 тоглолтонд оролцож Европын лигийн урьдчилсан шатны болон Хорватын цомд амжилттай тоглоход сайн тоглосон байдаг.

Харин 2011 оны арваннэгдүгээр сард гарааны тоглогч Субашич өвдгөндөө бэртэл авсан нь тоглолтын хэв маяг, байр сууриа алдахад нөлөөлжээ.

2012 оны нэгдгээр сард Францын түүхэн багуудын нэг Монако Субашичийг эгнээндээ элсүүлсэн билээ.[1] Тухайн үед Монако хоёрдугаар лигт тоглож байсан ч 2013 онд түрүүлж дээд лигт дэвшсэн юм.

Шигшээ баг[засварлах]

Субашич 2009 онд Хорватын шигшээ багт 2009 онд дуудагдаж тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 14-нд Лихтенштейний шигшээ багийн эсрэг нөхөрсөг тоглолтонд хаалгандаа бөмбөг алдалгүй 90 минутыг өнгөрүүлсэн. Тухайн тоглолтонд Хорватын хожлоор өндөрлөж байв.

Амжилт[засварлах]

Хорват Хайдук Сплит

Монако Монако

Эшлэл[засварлах]

  1. Subašić na 4,5 godina potpisao za Monaco (Croatian). vecernji.hr (27 January 2012). 27 January 2012-д хандсан.

Холбоос[засварлах]