Дэлт ёлон

Дэлт ёлон
Нас гүйцсэн Өмнөд Азийн дэд зүйл
Нас гүйцсэн Өмнөд Азийн дэд зүйл
Ховордолтын зэрэглэл

Ховор (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Шонхортон (эсвэл Харцагатан)
Овог: Харцагынхан
Төрөл: Neophron
Savigny, 1809
Зүйл: N. percnopterus
Латин нэр
Neophron percnopterus
(Карл Линней, 1758)


Дэлт ёлон (Neophron percnopterus)[1] нь Харцагынхан овгийн шувуу юм. Тэд баруун өмнөд Европ, хойд Африк, өмнөд Азид таарна. Энэүү ёлон нь Neophron төрлийн амьд буй ганц зүйл юм.[2]

Ангилал[засварлах | кодоор засварлах]

Танигдаад буй нийт 3 дэд зүйл бий:[3]

  • N. p. percnopterus, бичлэгт буй ёлон бөгөөд өмнөд Европ, хойд Африк, Төв Ази болон Энэтхэгийн баруун хойд зүгийг хамарсан хамгийн өргөн бүсэд таарна.
  • N. p. ginginianus, хамгийн жижиг биетэй, Энэтхэг орчимд амьдарна.
  • N. p. majorensis, зөвхөн Канарын арлуудад таарах хамгийн том биетэй.

Дүрслэл[засварлах | кодоор засварлах]

Нас гүйцсэн дэлт ёлон, шинэхэн өд сөд.
Neophron percnopterus

Энэхүү шувуу хошуунаас сүүлний үзүүр хүртэл 85 см урт, далавчаа дэлгэхэд 1.7 м бөгөөд 2.1 кг жинтэй.

Нас гүйцсэн нь цагаан зүстэй ба далавч болон сүүлний хэсэгт бага зэрэг хар өдтэй.

Зан авир[засварлах | кодоор засварлах]

Багаж хэрэглэх[засварлах | кодоор засварлах]

Дэлт ёлон нь тэмээн хяруулын өндөгний хатуу зузаан хальсыг хагалахын тулд чулуу зэргийг багаж болгон хэрэглэдэг байна. Хошуундаа чулуу зууж байгаад хүзүүгээ хүчтэй саван цохидог аж.

Идэш тэжээл[засварлах | кодоор засварлах]

Тэд голдуу үхсэн амьтны улай сэг иддэг. Мөн жижиг хөхтөн амьтад, өндөг зэрэг иднэ.

Үржил[засварлах | кодоор засварлах]

5 нас хүрээд үржилд орох нас гүйцэх ба нэг хостойгоо амьдралаа өнгөрөөдөг. Хад цохиотой газар эрэгчин, эмэгчин хамтдаа үүрээ засаж голдуу 2 өндөг гаргана. Өндөг нь 94 гр жинтэй, 65×55 мм хэмжээтэй ба бор толботой цагаан өнгөтэй.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  • Ali, Salim & Sidney Dillon Ripley (1983): Handbook of the Birds of India and Pakistan, 2nd ed. vol.1, #186: p.310. Oxford University Press, New Delhi.
  • BirdLife International (2004). Neophron percnopterus. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 9 May 2006-д авсан.
  • BirdLife International (2007a): [ 2006-2007 Red List status changes ]. Retrieved 2007-AUG-26.
  • BirdLife International 2007b): Egyptian Vulture - BirdLife Species Factsheet. Retrieved 2007-AUG-28.
  1. Ali & Ripley (1983)
  2. Supposed prehistoric species from the Neogene of North America are now placed in the genus Neophrontops (the name meaning "looks like Neophron") These birds probably were almost identical to the Egyptian Vulture in lifestyle, but do not seem to have been closely related at all.
  3. Donázar, José Antonio; Negro, Juan José; Palacios, César Javier; Gangoso, Laura; Godoy, José Antonio; Ceballos, Olga; Hiraldo, Fernando; & Capote, Nieves. (2002). Description of a new subspecies of the Egyptian Vulture (Accipitridae: Neophron percnopterus) from the Canary Islands. Journal of Raptor Research 36(1): 17-23.[1]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Neophron percnopterus – Викимедиа дуу дүрсний сан