ЕХБХ-ны Аваргуудын Чуулганы 2012 оны шигшээ тоглолт

ЕХБХ-ны Аваргуудын Чуулганы 2012 оны шигшээ тоглолт
Энэ тэмцээний
тоглолт болой
2011–2012 оны ЕХБХ-ны Аваргуудын Чуулган
Хэзээ2012 оны 5 сарын 19
ХаанаМюнхен хотын
Альянц Арена
цэнгэлдэх хүрээлэн

ЕХБХ-ны Аваргуудын Чуулганы 2012 оны шигшээ тоглолт нь 2012 оны 5 сарын 19-нд Германы Мюнхен хотын Альянц Арена цэнгэлдэх хүрээлэнд орон нутгийн цагаар 20:45-д шалгарч үлдсэн Германы Байерн Мюнхен, Английн Челси багуудын хооронд болно.

Энэ тоглолт бол ЕХБХ-ноос зохиож буй 2011–2012 оны ЕХБХ-ны Аваргуудын Чуулганы аварга хөлбөмбөгийн баг шалгарах шигшээ тоглолт юм. Тэмцээн зохиогдохоос өмнө буюу 2010 онд Мюнхены Альянц Аренад болохыг нэр заан баталсан. Харин Байерн Мюнхен баг шигшээд шалгарч өөрийн цэнгэлдэхэд тоглох давуу талтай болжээ.

Оршил[засварлах | кодоор засварлах]

Хагас шигшээд Челси өмнөх жилийн аварга Испанийн Барселонаг хоёр тоглолтын нийлбэр 3-2-оор дийлж, харин Байерн Мюнхен бас нэг Испанийн баг Реал Мадридтай хоёр тоглолтонд 3-3-аар тэнцэж торгуулийн цохилтоор 3-1-ээр давж дийлэн шалгарсан юм.[1][2]

Байерн Мюнхен түүхэндээ Аваргуудын Чуулганы шигшээ тоглолтонд 8 удаа шалгарч 4-т нь (1974, 1975, 1976, 2001) ялж, 4-т нь (1982, 1987, 1999, 2010) ялагдаж байлаа. Тэгвэл Челси 2008 онд анх удаа шигшээд шалгараад Манчестер Юнайтед багт ялагджээ.

Шигшээд шалгарсан замнал[засварлах | кодоор засварлах]

Герман Байерн Мюнхен Шат Англи Челси
Вильярреал 0:2 Байерн Мюнхен Хэсгийн шат Челси 2:0 Байер Леверкузен
Байерн Мюнхен 2:0 Манчестер Сити Валенси 1:1 Челси
Наполи 1:1 Байерн Мюнхен Челси 5:0 Генк
Байерн Мюнхен 3:2 Наполи Генк 1:1 Челси
Байерн Мюнхен 3:1 Вильярреал Байер Леверкузен 2:1 Челси
Манчестер Сити 2:0 Байерн Мюнхен Челси 3:0 Валенси
"Байерн Мюнхен" 13 оноо авч D хэсэгт тэргүүлэв "Челси" 11 оноо авч E хэсэгт тэргүүлэв
Базель 2:1 Байерн Мюнхен Шөвгийн 16 Наполи 3:1 Челси
Байерн Мюнхен 7:0 Базель Челси 4:1 (н.ц) Наполи
Нийлбэр 7:1-ээр "Байерн Мюнхен" учраагаа дийлэв Үндсэн цагийн нийлбэр 4:4-өөр тэнцэж, нэмэлт цагт "Челси" гоол оруулснаар учраагаа дийлэв
Марсель 0:2 Байерн Мюнхен Шөвгийн 8 Бенфика 0:1 Челси
Байерн Мюнхен 2:0 Марсель Челси 2:1 Бенфика
Нийлбэр 4:0-ээр "Байерн Мюнхен" учраагаа дийлэв Нийлбэр 3:1-ээр "Челси" учраагаа дийлэв
Байерн Мюнхен 2:1 Реал Мадрид Хагас шигшээ Челси 1:0 Барселона
Реал Мадрид 2:1 Байерн Мюнхен Барселона 2:2 Челси
Нийлбэр 3:3-аар тэнцэж, торгуулийн цохилтын 3:1-ээр "Байерн Мюнхен" учраагаа дийлэв Нийлбэр 3:2-оор "Челси" учраагаа дийлэв

Тоглолтын тов[засварлах | кодоор засварлах]

2012.05.19
20:45 (нутгийн)
Байерн Мюнхен Герман - Англи Челси Мюнхены
Альянц Арена

Зүүлт[засварлах | кодоор засварлах]

  1. "Shootout woe for Madrid". Archived from the original on 2012-04-28. Retrieved 2012-04-28.
  2. Barcelona 2 Chelsea 2 (agg 2-3)

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: UEFA Champions League Final 2012 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан