Майн дахь Франкфурт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
«Франкфурт» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Франкфурт (салаа утга)»-аас олж болно.
Майн дахь Франкфурт
Frankfurt am Main
Хотын зураг
Сүлд тэмдэг
Сүлд
Уриа: "Stark im Recht!"

Майн дахь Франкфурт-н байршил

Солбицол: 50°6′37″N, 8°40′56″E
Улс Герман Герман
Муж Хэссэн
Тойрог Дармштадт
Түүх  
Байгуулагдсан 1-р зуун
Засаглал  
 - Захирагч Петер Фелдманн
Газар нутаг  
 - Нийт 248.31 км²
Өндөр 112 м
Хүн ам  
 - Нийт (2008 оны 3 сарын 31) 651899
 - Нягтрал 2,625/км²
 - Хүй дүүргийн хамт 5,800,000
Цагийн бүс UTC+1
 - Зун   UTC+2
Шуудангийн хаяг 60001-60599, 65901-65936
Утасны код 069、06109
Цахим сүлжээ: http://www.frankfurt.de/

Майн дахь Франкфурт (герм. Frankfurt am Main) буюу товчоор Франкфурт нт Германы Хэссэн мужийн хамгийн то хот бөгөөд 2008 оны байдолаар 670,000 орчим оршин суугчтай. Германы хоёр дахь том метрополитани бүс болох Франкфурт/Райн-Майны Метрополитани бүс нь 5.3 сая хүн амтай юм.

Хотын нэр нь герман хэлээр Франкуудын гарам гэсэн утгатай. Эрт цагт франкуудын суурин газар байсан бөгөөд тэнд нь Майн голын гарам байдаг ажээ[1].

Майн голын эрэгт байрлах Франкфурт хот нь Германы санхүү, тээврийн төв бөгөөд Европын эх газрын санхүүгийн хамгийн том төв гэж хэлж болно. Тус хотод Европын Төв Банк, Германы Холбооны Банк, Франкфуртын Хөрөнгийн Бирж, Франкфуртын Худалдааны Төв болон хэд хэдэн арилжааны банк байрладаг. Франкфуртын нисэх онгоцны буудал нь дэлхийн хамгийн завгүй олон улсын нисэх буудлуудын нэг бөгөөд Франкфуртын төв өртөө нь Европын хамгийн том зангилаа өртөөнүүдийн нэг болно.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Герман улс холбоотнуудын мэдэлд ороход Франкфурт нь Америкчуудын хяналтын бүст багтсан бөгөөд АНУ-ын Армийн Герман дахь төв штаб байрлаж байлаа.

Гадаадад "Франкфурт" гэвэл тус хотыг ойлгодог ч Германчууд Бранденбург мужид байх ижил нэртэй бяцхан хотоос ялгахын тулд ихэвчлэн бүтэн нэрээр нь дууддаг байна.

Мөн үзэх[засварлах]

Эшлэл[засварлах]

  1. Room, Adrian (2006). Placenames of the world. McFarland. Retrieved on 1 сарын 22.