Мюнхений хядлага

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хэрэг болсон байр

Баруун Германы Бавари мужийн Мюнхен хотод зохиогдсон 1972 оны зуны олимпийн үеэр Палестины Хар есдүгээр сар бүлгийнхэн Израйлийн тамирчин, дасгалжуулагч 11 хүнийг барьцаалж, улмаар бүгд амь үрэгдсэн (мөн Германы цагдаагийн нэг албан хаагч амь алдсан) эмгэнэлт явдлыг Мюнхений хядлага (англ. Munich massacre) гэдэг. Барьцаалагчид Израйлийн шоронд хоригдож байсан 234 хоригдол[1], мөн Германы шоронд хоригдож байсан, тус улсын Улаан Армийн Фракцыг үндэслэгчдийг (Андреас Баадер, Улрике Майнхоф) нарыг суллах шаардлага тавьж байв[2]. Тэд уг ажиллагаагаа 1948 онд Хагана буюу Британийн ивээл дэх Палестины парламентын шийдвэрээр цөлөгдсөн Христ итгэлт арабчуудын 2 тосгоны нэрээр "Икрит ба Бирам" хэмээн нэрлэж байв[3].

Түүх[засварлах]

Палестины Хар есдүгээр сарын 11 гишүүн олимпийн тосгонд нууцаар нэвтрэн Израйлийн тамирчин, дасгалжуулагч 11 хүнийг байрлаж байсан байранд нь барьцаалсан байна. Барьцаалагч нар изриалийн тамирчдыг барьцаалснаа зарлан Изриаль ба ХБНГУ-ын шоронд хоригдож байгаа палестины хоригдлуудыг суллах шаардлага тавьсан байна. Баруун Германы цагдаа болон тусгай хүчнийхэн барьцаалагч нарын байсан байрыг бүслэн хаасан байна. Энэ үед Изриалийн нууц алба болох Моссад алан хядагч, барьцаалагидтай тэмцэх тусгай бүлгийг байшинд нэвтрүүлэн тусгай ажиллагаа явуулахыг Баруун Германы талд санал болгожээ. Гэвч баруун Германы тал саналд татгалзсан хариу өгч барьцаалагч нарын шаардлагыг биелүүлэхгүй байх шийдвэр гарган өөрийн тусгай хүчний хүчээр барьцаалуулагч нарыг чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Чөлөөлөх ажиллагааны үед 11 барьцаалагчийн 8-ийг устган 3-ыг баривчилсан бөгөөд барьцаалуулагч нарыг амьдаар нь аварч чадаагүй ба тусгайн 1 ажилтан амь үрэгдэн хохирчээ. Ерөнхийдөө аврах ажиллагаа бүрэн бүтэлгүйтэж дууссан нь Баруун Германы тусгай хүчний бэлтгэл маш хангалтгүй муу байсныг харуулсан байна. Халдлага үйлдэгсэд хотхонд нэвтрэхдээ Германы нео-Нацистуудаас туслалцаа авсан гэдэг[4]. Амжилтгүй болсон аврах оролдлогын үеэр Хар есдүгээр сарын 8 гишүүний 5 нь цагдаагийнхний суманд өртөж алагдсан. Амьд үлдсэн 3 барьцаалагч баривчлагдсан ч Хар есдүгээр сарынхан Люфтханзагийн онгоцыг барьцаалсан хэрэг гарч, тэрхүү гурван алан хядагчийг Баруун Германы тал суллахаас өөр аргагүй болсон түүхтэй.

Сургамж[засварлах]

Энэхүү эмгэнэлт явдлаас сургамж авсан Изриаль үүнээс хойш алан хядагч барьцаалагч нартай хэзээ ч тохиролцоо хийхгүй харин ийм үйлдэл бүхэнд түүнийг зохион байгуулсан алан хядагч нарыг устгах болохоо албан ёсоор мэдэгдэсэн байна. Изриаль Моссадын тусгай хүчний бэлтгэлийг сайжруулан алан хядагч нартай тэмцэн өшөө авах тусгай хэсгийг маш нууцаар зохион байгуулссан байна. Үүнээс хойш Палестиныг чөлөөлөх байгууллага болон бусад Арабын салан тусгаарлах байгууллагуудын эсрэг тэд нарын удирдагч, барьцаалалтыг зохион байгуулагч, оролцогч нарыг аль ч улсын нутаг дэвсгэрт байсан хамаагүй устгах үйл ажиллагаануудыг хийж эхэлжээ. Палестины тал Изриалийн талд олон улсын түвшинд шахалт учруулах зорилгоор Изриалын иргэний агаарын нисэх компаниудын онгоцуудыг удаа дараалан барьцаалж эхэлсэн байна. Үүний хариуд Изриалийн Моссад түүнийг зохион байгуулагч нарыг Иордан, Египит, Ливи, Франц, Швед болон бусад улсуудад алах олон удаагийн тусгай ажиллагаануудыг нууцаар зохион байгуулжээ. Эдгээрийг тухайн улсын эрх баригч нарт мэдэгдэлгүй хуурамч бичиг баримт ашиглан зохион байгуулж байсан нь тухайн аллагыг мөрдөн шалгалтаар илрэн түүнд оролцогч нарын заримыг баривчилсан нь дэлхий даяар ихээхэн шуугиан тарьжээ. Түүнчилэн Моссад Шведэд аллага хийхдээ тус улсын иргэн болсон энгийн иргэнийг алан хядагчтай андууран устгасан нь бүүр байдлыг хүндрүүлсэн ба Канад болон бусад улсууд өөрийнх нь гадаад паспортууд яагаад изриалийн иргэдэд хуурамчаар олгогдсон байсан тухай албан ёсны асуулгыг Изриалийн Гадаад явдлын яаманд албан ёсоор тавьсан байна.

Хохирогчид[засварлах]

барьцаацлуулалтын эхэнд буудуулсан
нисдэг тэрэгний зүүн талд буудуулж ба грантанд өртсөн
Тэд нарыг суух команд өгсөн байна:
нисдэг тэрэгний баруун талд буудуулсан
Тэд нарыг суух команд өгсөн байна:
агаараар дайрах үед буудуулсан
  • Anton Fliegerbauer, германы цагдаагийн офицер
германы цгадаа нарт буудуулсан палестинчууд
  • Luttif Afif ("Issa")
  • Yusuf Nazzal ("Tony")
  • Afif Ahmed Hamid ("Paolo")
  • Khalid Jamal ("Salah")
  • Ahmed Chic Thaa ("Abu Halla")


Эшлэл[засварлах]