Натаниэль Картмелл

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Натаниэль Картмелл
Cartmell.jpg
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Америк Америк
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Натаниэль Жон Картмелл
Төрсөн огноо 1883 оны 1 сарын 13
Төрсөн газар АНУ
Нас барсан огноо 1967 оны 8 сарын 23
Нас барсан газар АНУ, Нью-Йорк хот
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Сент-Луйс 1904 100м
Мөнгө Сент-Луйс 1904 200м
Алт Лондон 1908 Холимог буухиа
Хүрэл Лондон 1908 200м

Натаниэль "Цусан хүзүүт" Жон Кармтелл (англ. Nathaniel Cartmell, мөн Нэйт, Нэт гэж дуудагддаг, 1883 оны 1 сарын 13 - 1967 оны 8 сарын 23) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч, хоёр олимпийн медальтан, Хойд Каролина Тар Хийлс сагсан бөмбөгийн эрэгтэй багийн анхны ахлах дасгалжуулагч байв.

1904 оны зуны олимп[засварлах]

Тэрээр Сент-Луйст болсон 1904 оны зуны олимпод оролцож, 100, 200 метрийн зайн гүйлтийн уралдаанаас мөнгөн медаль зүүсэн. Мөн 60 метрийн зайн гүйлтэд оролцсон ч урьдчилсан шатнаас хасагджээ.

1908 оны зуны олимп[засварлах]

4 жилийн дараа Лондонд болсон 1908 оны олимпод Картмелл АНУ-ын холимог буухиа багийн бүрэлдэхүүнд Уильям Ф.Хамильтон, Жон Тэйлор, Мэл Шеппард нарын хамт багтаж, хоёрдугаар ээлжинд буюу 200 метрийн зайд гүйсэн бөгөөд багаараа алтан медаль хүртжээ. Тэд нийт 1,600 метр зайг урьдчилсан шатанд 3:27.2, шигшээд 3:29.4 хугацаанд туулжээ. Картмеллын хувьд өөрийн хэсгээ 22.2 секундэд туулсан байна.

Тэр 200 метрийн гүйлтийн төрөлд уралдаж, хүрэл медаль зүүв. Нэгдүгээр шатанд 23.0 секунд гүйсэн бол хоёрдугаар шатанд 22.6 секундын амжилт үзүүлж, шигшээд шалгарсан байна. Харин шигшээд 22.7 секунд гүйж, гуравдугаарт оржээ.

Түүнчлэн 100 метрийн гүйлтэд 11.0 секунд гүйж 4-р байрт орсон байна.

Хойд Каролинагийн багийн дасгалжуулагч[засварлах]

Хойд Каролина Тар Хийлс багийн анхны талбай Бинум гимнази
1910-11 оны багийн бүрэлдэхүүн, дасгалжуулагч Картмелл

Картмелл 1909 оноос Хойд Каролинагийн Их Сургуульд ирж, Тар Хийлс багийн хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар ажиллах болжээ[1]. 1911 онд тус сургуулийн оюутан Марвин Рич албаны хүмүүсийн тусламжтайгаар сургуулийнхаа сагсан бөмбөгийн багийг бүрдүүлжээ[1]. Харин шинэ дасгалжуулагч хөлслөх хангалттай мөнгөгүй байсан тул[1] Картмеллыг дасгалжуулагчаар ажиллахыг хүсэхэд тэр сагсан бөмбөгийн спортын тухай хангалттай мэддэггүй байсан хэдий ч үзээд алдахаар шийдсэн байна[1]. Ийнхүү Картмелл тус сургуулийн сагсан бөмбөгийн баг "Тар Хийлс"-ийн анхны дасгалжуулагч болж, 1911 оны 1 сарын 27-нд Бинум гимназид Виржинийн Христосын Коллежийн (одоогийн Линчбург Коллеж) багтай анхны тоглолтоо хийж, 42:21-ээр ялсан байна[1]. Тэд эхний улирлаа 7 ялалт, 4 ялагдалтай өндөрлөжээ[2].

Картмелл мөрийтэй дайс тоглосон хэргээр 1914 онд дасгалжуулагчийн ажлаасаа халагджээ.

Хожмын амьдрал[засварлах]

Картмелл Баруун Виржинийн Их Сургууль, Принстоны Их Сургууль, Фордхэм Их Сургууль, Манхаттан Коллеж, ЛаСаллын Цэргийн Академи зэрэг сургуулиудад хөнгөн атлетик, сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар ажиллаж байсан. Мөн 1923 - 1933 онд Пенн Стэйтэд дасгалжуулагчаар ажиллаж байгаад АНУ-ын Цэргийн Академид шилжиж, 1956 он хүртэл ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Тухайн цаг үедээ хүндлэгдсэн хөнгөн атлетикч, дасгалжуулагч байсан тэрээр 1967 оны 8 сарын 23-нд Нью-Йорк хот дахь гэртээ нас нөгчсөн юм[3].

Эшлэл[засварлах]

Гадны холбоос[засварлах]