Перт

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Перт хот
—  хот  —
латин үсэгт англиар [pɜrθ] [пэйф]
кирил үсэгт оросоор Пе́рт [пеэрт]
ханз үсэгт хятадаар [Pò sī] [по ши]
Хотын үзэсгэлэнт хараа бараа

Перт
Эзэн улс Австрали Австрал (АХУ)
Дээд нутаг Өрнө Австрал муж
Газар нутаг 5,386 км²
Хүн ам (2012) 1,897,548 хүн
Нягт сийрэг 285.5 хүн/км²
Цагийн бүс Өрнө Австралын цаг (ГЦ+8)
Цахим газар perth.wa.gov.au
1829 оны «Перт хотын үүсэл» зураг
Хиймэл дагуулаас татаж харсан зураг

Австрал улсын Өрнө Австрал мужийн засаг захиргааны төв Перт (англиар Perth; [pɜrθ] [пэйф]; Пе́рт) хотын суурь 1829 онд тавигджээ. Энэтхэгийн далайд цутгах Суон (Хунт) голын адагт үүссэн энэ сууриндаа Шотландын Перт хотын нэрийг өгсөн гэдэг.

5 мянган хүнтэй байсан 1856 оноос хот гэж нэрлэгдэн, 1832 оноос Өрнө Австрал нутгийн төв гэдэг эрх сууриа олжээ. XIX зуунд Өрнө Австралд алтны уурхай олноор нээгдэж Австралын дорнод эргээс ч гэсэн Перт рүү чиглэн нүүцгээж байв. Нэгэнт томорсон Пертэд XX зууны эхэнд 67,431 хүн оршин сууж байсан бол өссөөр өдгөө 1.9 сая оршин суугч бүхий Австрал улсын дөрөвдүгээр их хот болжээ. Үндсэндээ Их Британи, Ирландаас эрт болоод эдүгээ ирсэн хүмүүстэй. Итали, Хятадын цагаачид цөөнгүй.

Перт хотод II сард өдөртөө 31°C халуун, VII сард өдөртөө 18.4°C дулаан, жилийн турш 848 мм хур тунадастай байдаг. Зун нь хуурай, халуун. 5-9 сард борооны улирал таардаг.

Австралидаа хамгийн алслагдсан том хот гэвэл Перт байна. Ойрын томоохон Аделаид гэхэд 2104 км, Дорно Тиморийн Дили 2785 км, Индонезийн Жакарт 3002 км зайтай.

Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Перт хот‎