Силвио Берлускони

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Силвио Берлускони


Албан тушаал хашсан
2008 оны 5 сарын 8 – 2011 оны 11 сарын 16
Ерөнхийлөгч Жоржо Наполитано
Өмнөх Романо Проди
Дараах Марио Монти (Дэвшүүлсэн)
Албан тушаал хашсан
2001 оны 6 сарын 11 – 2006 оны 5 сарын 17
Ерөнхийлөгч Карло Чампи
Дэд дарга Хулио Тремонти
Жанфранко Фини
Марко Фоллини
Өмнөх Жулиано Амато
Дараах Романо Проди
Албан тушаал хашсан
1994 оны 5 сарын 10 – 1995 оны 1 сарын 17
Ерөнхийлөгч Оскар Луижи Скальфаро
Дэд дарга Иосиф Татарелла
Роберто Марони
Өмнөх Карло Азелио Чампи
Дараах Ламберто Дини

Үйлдвэрлэлийн сайд
Түр хашсан
Албан тушаал хашсан
2010 оны 5 сарын 5 – 2010 оны 10 сарын 4
Өмнөх Клаудио Скаяло
Дараах Паоло Романи

Эрүүл мэндийн сайд
Үүрэг гүйцэтгэгч
Албан тушаал хашсан
2006 оны 3 сарын 10 – 2006 оны 5 сарын 17
Өмнөх Франческо Стораче
Дараах Ливиа Турко

Албан тушаал хашсан
2004 оны 7 сарын 3 – 2004 оны 7 сарын 16
Өмнөх Жулиано Амато
Дараах Доменика Синискало

Гадаад хэргийн сайд
Үүрэг гүйцэтгэгч
Албан тушаал хашсан
2002 оны 1 сарын 6 – 2002 оны 11 сарын 14
Өмнөх Ренато Ружьер
Дараах Франко Фраттини

Одоо хашиж буй
Албаа хүлээн авсан;
1994 оны 4 сарын 21
Constituency XV - Лацийн тойрог I , Ром (1994-1996)

III - Ломбардиа I, Милан (1996-2006)
XIX - Кампаниа I (2006-2008)
XVIII - Молизе (2008-одоо)


Төрсөн 1936 оны 9 сарын 29 (1936-09-29) (77 настай)
Милан, Итали
Улс төрийн нам Эрх чөлөөний нам (2009 оноос)
Улс төрийн
бусад хүчин
Италийн дэвшилт нам (1994–2008)
Гэр бүлийн хүн Карла Далл'оглио (1965–1985)
Вероника Ларио (1990–2010)
Хүүхэд Марина
Пьер Сильвио
Барбара
Элеонора
Луижи
Оршин суугаа газар Итали, Аркоре
Төгссөн сургууль Миланы Их сургууль
Мэргэжил Бизнесмен
Шашин Ромын католик
Гарын үсэг

Силвио Берлускони (итал. Silvio Berlusconi, 1936 оны есдүгээр сарын 29-нд төрсөн) нь Италийн улс төрч болон бизнесмен бөгөөд 1994-1995, 2001-2006 болон 2008-2011 онуудын хооронд Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. 1977 онд тайж угсаатнуудад олгодог байсан Хөдөлмөрийн гавъяаны одонг хүртсэнээс хойш ард нийтийн дунд Хаан /итал. Il Cavaliere/ хочоор алдаршсан тэрээр улсынхаа бизнесийн салбарын тэргүүлэх Медиасет группийн хувь нийлүүлэгч, спортын салбарын тэргүүлэх Милан багийн эзэн билээ.

Товч намтар[засварлах]

Бизнесийн замнал[засварлах]

1936 оны есдүгээр сарын 29-нд Милан хотноо төрсөн Берлускони Франциск Сальскийн нэрэмжит бага сургуульд суралцаж, 1961 онд Миланы Их сургуулийг хуулийн мэргэжлээр төгсчээ. Бизнесийн замналаа барилгын салбарт 1960 оны эхээр эхлүүлсэн ба Милано 2 хэмээх Италийн хамгийн том орон сууцны хорооллын барилгын төслийг 1970-79 оны хооронд хариуцан хийхийн сацуу хэд хэдэн телевизийн сувгийг байгуулан ажиллуулж[1], 1978 онд Фининвест толгой компаниа (холдинг) байгуулж байв. Түүнийг дээрх холдинг нь өдгөө Канал-5, Италия-1, Рете-4 зэрэг телевизийн сувгуудыг Италийн харилцаа холбооны тэргүүлэгч Медиасет компаний нэрийн дор эзэмшдэг билээ. Улмаар хөлбөмбөгийн спортын шилдэг багийн нэг Миланыг 1986 онд худалдан авсан юм.

2010 онд Форбес сэтгүүлээс зарласан дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын 74 дүгээрт 9 тэрбум долларын хөрөнгөөрөө эрэмбэлэгджээ.[2]

Улс төрийн замнал[засварлах]

1994 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр улс төрд хөл тавьж буйгаа илэрхийлсэн Берлускони гуравдугаар сарын 27-нд Италийн дэвшилт намыг тэргүүлэн Бүх нийтийн сонгуульд ялалт байгуулж тухайн ондоо Гадаад хэргийн сайдын албыг түр хашиж тавдугаар сарын 10-нд Ерөнхий сайдаар болон томилогдож байв.

Берлускони болон Владимир Путин нар 2002 онд.

1994-өөс 1995, 2001-ээс 2006 оныг хүртэл түүнчлэн 2008 оноос 2011 оныг хүртэл Ерөнхий сайдын албыг нийт гурвантаа хашсан Италийн түүхэн улс төрч Берлускони Дэвшилт намын нөхдийнхөө хамтаар 2005 оны парламентийн сонгуульд олонхийн санал авсан ч намын бүлгээ хоёр задарган Эрх чөлөөний нам гэгчийг үүсгэн байгуулсан үндэслэлээр засгийн газрын тэргүүнээс огцорч байв. Гурав дахь удаагаа Ерөнхий сайдаар томилогдсоны дараахан буюу 2009 оны арваннэгдүгээр сард Берлускони Эрх чөлөөний намын тэргүүнээр томилогдож Их наймын орнуудын засгийн газрын тэргүүнүүд дундаа хамгийн туршлагатай эрхэм юм.

Барак Обама болон Берлускони нар.

Тэрээр 2011 оны арваннэгдүгээр сарын 16-нд[3][4][5] Ерөнхий сайдын албанаасаа татгалзсан ажээ.


Намтар[засварлах]

  • (Итали) Il mistero Sindona
  • (Герман) Geschäfte mit dem Vatikan. Die Affäre Sindona. München 1987. ISBN 3-426-03970-2
  • Amedeo Benedetti, Il linguaggio e la retorica della nuova politica italiana: Silvio Berlusconi e Forza Italia, Erga, Genova, 2004, ISBN 88-8163-363-9
  • L'odore dei soldi. Origini e misteri delle fortune di Silvio Berlusconi (Elio Veltri and Marco Travaglio, 2001, Editori Riuniti, ISBN 88-359-5007-4 ).
  • (Итали) [1],[8] Journalists Marco Travaglio (interviewed by Daniele Luttazzi in his show Satyricon)
  • (Итали) Berlusconi bankruptcy risks and legal investigation before entering politics: Mani pulite. La vera storia. Da Mario Chiesa a Silvio Berlusconi (Gianni Barbacetto, Peter Gomez and Marco Travaglio, 2002, Editori Riuniti, ISBN 88-359-5241-7)
  • (Итали) L'amico degli amici. (Marco Travaglio and Peter Gomez, 2005, RCS MediaGroup, ISBN 88-17-00707-2)
  • (Каталан) Gustau Navarro i Barba Bagasses, lladres i ministres al país de Berlusconi Edicions dels A.L.I.LL, Mataró, 2009. ISBN 978-84-613-6192-2

Нэмэлтээр уншиж болох[засварлах]

Эшлэл[засварлах]

  1. Mastellarini, Gabriele (2003). Assalto alla stampa: Controllare i media per governare l’opinione pubblica. Bari: Dedalo, 159ff. 
  2. Italy's Richest Billionares. Forbes (18 November 2009). 1 April 2010-д хандсан.
  3. Opponents tell Berlusconi to quit over sex scandal. MSNBC (18 September 2011). 1 November 2011-д хандсан.
  4. Italy crisis: Silvio Berlusconi resigns as PM BBC News 12 November 2011.
  5. Italians find voice and punish Silvio Berlusconi. BBC (13 June 2011). 8 November 2011-д хандсан.
  6. Forza Bahamas | BananaBis. Bananabis.splinder.com (7 March 2001). 12 November 2009-д хандсан.
  7. OneMoreBlog 2.31. Onemoreblog.org. 12 November 2009-д хандсан.
  8. Marco Travaglio.it. Marco Travaglio.it. 12 November 2009-д хандсан.

Холбоос[засварлах]

Wikimedia Commons has media related to Силвио Берлускони.