Түдэвийн Билэгт

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт

Түдэвийн Билэгт нь Монголын улстөрч юм.

Т.Билэгт нь Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн. Математик-физикийн багш, улс төр судлаач мэргэжилтэй.

[Засварлах] Ажилласан байдал

1971 оноос Ховд аймгийн төвийн 10 жил, Цэцэг сумын дунд сургуульд багш, хичээлийн эрхлэгч

1976 оноос Нийслэлийн Налайх дүүрэгт багш, АДХ-ын Гүйцэтгэх захиргааны байцаагч, МАХН-ын хорооны хэлтсийн эрхлэгч

1984 оноос Хэнтий аймаг, Налайхын МАХН-ын хорооны нарийн бичгийн дарга, нэгдүгээр нарийн бичгийн дарга

1992 оноос Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга

1995 оноос Нийслэлийн хянан шалгах хорооны дарга

2000 оноос Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга

2004 оны 12 дугаар сараас Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга

2005 оны 07 дугаар сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар

2007 оны 12 сараас Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байна.

МАХН-ын бага хурлын гишүүн, Нийслэлийн МАХН-ын хорооны тэргүүлэгч гишүүний сонгуультай. 1996 оноос Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон.

[Засварлах] Шагнал

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор шагнагдсан.

Монгол Улсын шилдэг менежер

Хувийн хэрэгсэлүүд