Угалзан ууль

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Угалзан ууль
Strix nebulosaRB.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Strigiformes
Овог: Strigidae
Төрөл: Strix
Зүйл: S. nebulosa
Латин нэр
Strix nebulosa
Forster, 1772
Амьдрах бүс
Амьдрах бүс


Угалзан ууль (Strix nebulosa) нь Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст тархан амьдрах маш том шар шувуу юм.

Гадаад төрх[засварлах]

Нас бие гүйцсэн угалзан ууль том, бөөрөнхий толгой, саарал нүүр, шар нүдтэй. Тэд чихний сэвлэггүй байх ба махчин шувуудын дотор хамгийн том нүүрний тойрогтой юм.

Биеийн уртаар Эгэл шар шувуутай өрсөлдөхүйц бөгөөд дэлхийн хамгийн том шар шувууд болно.Угалзан ууль 61-84 см урт, эмэгчин нь дундажаар 72 см, эрэгчин нь арай бага 67 см байдаг. Далавчаа дэлгэхэд 152 см хүрэх ба биеийн жин нь 700-1800 гр юм. Ихэнх шар шувууны зүйлд эмэгчин нь биеэр том байх аж.


Үржил[засварлах]

Тэд Хойд Америк, Аляска, Финландаас Эстон, Азийн хойд хэсгээр нутаглана.

Bartkauz 0504025 w.jpg

Угалзан ууль нуга, намаг балчигийн дэргэдэх шилмүүст ой тайгад амьдрах ба өөрсдөө үүр засалгүй, өөр томхон шувуудын орхисон үүрэнд үүрлэнэ. Мөн хагарч цуурсан модны хонгил нүхэнд үүрлэж 4 өндөг гаргадаг. Өндөг 42.7 мм өргөн, 53.5 м урт байна. 28-36 хоног даран ангаахай гарж, 3-4 долоо хоноод үүрнээсээ унах, эсвэл үсэрж , 1-2 сарын дараа нисэж сурдаг. Умардын шар шувуудын зүйлд түгээмэл ажиглагдах гарах өндөгний тоо нь хоол тэжээлийн олдоцоос шалтгаална. Тэд нүүдлийн бус ч, идэш тэжээл хомс үед хол зайд нүүн шилждэг байна.


Идэш тэжээл[засварлах]

Ан хийхдээ чимээ чагнан хүлээж, олзоо хармагц доош харван шунгаж шүүрдэг. Голдуу үдшийн бүрий, үүрээр ан хийх тул том нүүрний тойрог нь мэрэгч амьтдын гаргасан чимээг цуглуулан сонсож байршлыг нь тогтооход зохицжээ. Тэд маш сайн сонсглтой ба 60 см цасны доор буй оготно зэрэг жижиг мэрэгчийн хөдлөх чимээг олж сонсоод цасанд шунган орж барьдаг аж. Мөн угалзан ууль нь туулай, сохор номин, хөөндэй, үен, ятуу, нугас зэргээр хооллоно. Харин эсрэгээр бага залуу угалзан ууль нь баавгай, том харцага, ялангуяа Үлэг харцага болон шилүүс зэрэг амьтдын идэш болдог.

Эшлэл[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Strix nebulosa
  • BirdLife International (2004). Strix nebulosa. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 06 May 2006-д авсан. Database entry includes justification for why this species is of least concern
  • [1] The Great gray owl (GGO) was placed on the California state endangered species list in June 1980.
  • A Great Gray Owl character named Twilight is featured in the children's fantasy book series "Guardians of Ga'Hoole."

Гадаад холбоос[засварлах]