Jump to content

Фүжи уул

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Фүжи уул
Кавагүчи нуураас харагдах Фүжи уул
Кавагүчи нуураас харагдах Фүжи уул

Кавагүчи нуураас харагдах Фүжи уул

Үнэмлэхүй өндөр 3776,24 м Т.у.т.х
Байрлал Яманаши ба Шизүока, Япон
Тусгаарлагдсан зай 2077 км → Шюэшань
Харьцангуй өндөр 3776 м
Солбицол 35° 21′ 38″ У, 138° 43′ 38″ ЗКоординат: 35° 21′ 38″ У, 138° 43′ 38″ З
Фүжи уул (Япон)
Фүжи уул (Япон)
Фүжи уул
Фүжи уул
Төрөл Давхаргат галт уул
Чулуулгийн нас 100.000 жил
Сүүлчийн тэсрэлт 1707
Анхны авиралт Эн-но Шокакүг 700 оны орчим авирсан гэж тооцдог[1]
Энгийн зам Уулын тойрон аялал
Онцлог Японы хамгийн өндөр уул, ЮНЕСКО дахь дэлхийн соёлын өв

f

Фүжи уул (япон. 富士山) нь Японы Шизүока, Яманаши аймгуудын нутагт Токио хотоос баруун урд зүгт 90 км-ийн зайнд орших идэвхтэй галт уул юм. Дэлхийд хамгийн алдартай уулсын 35 дугаар байрт ордог. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй байдаг уул.

Далайн түвшингээс 3,776 м өндөрт орших тус уул нь Японы хамгийн өндөр цэг юм. Фүжи-Хаконэ-Изү үндэсний цэцэрлэгт хүрээлэнд багтаж хамгаалагддаг. Уулын орой дээр шинто шашны сүм байдаг.

Фүжи уул нь хаанаас нь ч харсан тэгш хэмтэй, үзэсгэлэнтэй харагддаг тул Япон төдийгүй дэлхийн бусад улсуудад Япон улсын бэлгэ тэмдэг хэмээн алдаршсан.

Фүжи уулын 8 оргил

[засварлах | кодоор засварлах]
Фүжи уул ба Токио

Фүжи уулын 800м орчим радиустай тогоог тойроод 8 оргил бий.

Японы хамгийн өндөр цэг нь 3,776 м өндөрт орших Кэнгаминэ оргил юм.

  • Кэнгаминэ - 3,776 м
  • Хакүсандакэ - 3,756 м
  • Изүгадакэ - 3,740 м
  • Асахидакэ- 3,730 м
  • Сэйчигадакэ - 3,730 м
  • Мишимадакэ - 3,730 м
  • Күсүшидакэ - 3,720 м
  • Комагадакэ - 3,710 м

Цаг уурын ажиглалтын станц

[засварлах | кодоор засварлах]

1880 оноос Фүжи уулын өндөрлөг шинж чанарыг ашиглан цаг уурын ажиглалт явуулж эхэлжээ.

1932 онд цаг уурын ажиглалтын станц байгуулагдсан байна. Энэ нь нэг хэсэг дэлхийн хамгийн өндөр цэг дэх цаг уурын ажиглалтын станцад тооцогдож байв.

1964 оны 9 сарын 10-нд радар суурилуулагджээ. Гэвч хиймэл дагуул зэрэг шинжлэх ухаан технологийн дэвшлийн үрээр радарын ажиглалт хийх шаардлагагүй болжээ.

1999 оноос радар ашиглахыг больж, 2004 оноос хүн ажиллахаа больсон байна.

Фүжи ууланд авирах зам жил бүрийн 7 сарын 1-нээс 8 сарын 27-ны хооронд нээгдэнэ. Зарим авирагч өглөөний мандах нарыг уулын оргил дээрээс харахын тулд шөнө авирч эхэлдэг.

Жил бүр 200,000 хүн Фүжи ууланд авирдгаас 30 хувь нь гадаад хүмүүс байдаг гэсэн тооцоо бий. Ууланд аврах төвүүд, олон ямагоя (山小屋 - "уулын овоохой") байдаг бөгөөд та хоол хүнс, ундаа худалдаж авахаас гадна унтлагын тавиур дээр амрах боломжтой. Тиймээс энэ үеийг авирах хамгийн аюулгүй, хамгийн тохиромжтой гэж үздэг. Үлдсэн хугацаанд Фүжи уулын орой зузаан цасаар хучигдсан байдаг. Мөн улирлын эхэнд цастай хэвээр байгаа зарим чиглэлийг хааж болзошгүй.

Уул нь 10 түвшинд хуваагддаг, gome (合目). Гогомегийн 5-р түвшнээс дээш 4 зам бий: Кавагучико, Субашири, Готемба, Фүжиномия. Мөн уулын бэлээс Шожико, Ёшида, Суяма, Мураяама гэсэн маршрутууд байдаг байна.

Тавдугаар зогсоол

[засварлах | кодоор засварлах]

Фүжи уулын 2300 м өндөрт орших 5 дугаар зогсоолоос оргил хүртэл 3-8 цаг, буухад 2-5 цаг тус тус зарцуулна.

Фүжи ууланд нийт 10 зогсоол байх бөгөөд 5 дугаар зогсоол хүртэл машинтай явж болно. Харин түүнээс дээш зөвхөн явган явна. Зогсоол бүрд жижиг буудал байна, мөн бэлэг дурсгалын зүйл болон ундаа, ойр зуурын хүнс зардаг мухлаг бий. Уулын 5 дугаар зогсоол нь хамгийн том ба зочид буудал, ресторан, цайны газар, бэлэг дурсгалын дэлгүүр, халуун рашаан, том талбайтай машин зогсоолтой. Иймд тус зогсоолд жуулчид том оврын автобус болон машин унаатай олноор ирдэг.

  • 1984-2004 онд 5000-тын, 2004 оноос 1000-тын иенийн дэвсгэртийн ар талд Фүжи уулыг дүрсэлсэн байдаг.
  • Фүжи уулын нэр Японы олон хот, тосгон, дүүрэг, компани, сүмочдын шиконад орсон байдаг. Мөн "Фүжи уул харагддаг" гэсэн утга бүхий Фүжими гэсэн нэртэй газар ч тун олон бий.
 Commons: Mount Fuji – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Фүжи уул

  1. Pointdexter, Joseph: Zwischen Himmel und Erde. Die 50 höchsten Gipfel. Könemann, Köln 1999, ISBN 3-8290-3561-6, S. 80