Хараа гол
Appearance
Хараа гол | |
---|---|
Эх | Хэнтийн нурууны Хүйн гол |
Адаг | Сэлэнгэ мөрөн |
Усаа цуглуулдаг орнууд | Монгол |
Байршил | Дархан-Уул Сэлэнгэ Төв |
Урт | 291 км |
Ус цуглуулах талбай | 15.000 км² |
Голын систем | Сэлэнгэ мөрөн → Ангар мөрөн → Енисей мөрөн → Умард мөсөн далай |
Хараа гол нь Улаанбаатар хотын баруун хойно орших Хүйн голоос эх авч урсана. Голын урт 291 км, ус хуралдуулах талбай 15000 хавтгай дөрвөлжин км юм. Хараа голд Бага Хэнтийн нуруунаас эх авсан Сөгнөгөр, Түнхэл, Баян зэрэг голууд цутгах учир голын өргөн, гүн нь адаг руугаа нэмэгдэж, хөндий нь уужирна.
7-9 дүгээр сард хур борооны үерийн долгион ажиглагдах ба 9 дүгээр сарын дундаас хойш усны түвшин эрс буурч өвлийн үед шилжинэ. 10 дугаар сарын сүүлээр хөлдөж жилийн 146-162 хоног зузаан мөсөөр хучаастай байна.
Хараа голд цурхай, зэвэг, хайруус, алгана, гутаарь, цулбуурт, булуу цагаан, улаан сүүлт, мөрөг зэрэг олон янзын загас бий.