Хишиг-Өндөр сум

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Хишиг-Өндөр нь Булган аймгийн сум юм. Булган аймагтаа дэд бүтэц, хүн амынхаа нягтшилаар тэргүүлдэг сумдын нэг юм.

Түүх[засварлах]

Булган аймгийн Хишиг-Өндөр сум нь анх Дайчин Вангийн хошууны Сундуй гүний хошуу нэртэйгээр байсан бөгөөд улмаар 1931 онд одоогийн Гурванбулаг, Могодыг нийлүүлэн Авзага сум нэртэйгээр засаг захиргааны нэгжид хуваарилсан ба удалгүй 1939 онд Мааньт, 1940 онд Хишиг-Өндөр сум хэмээн нэрийджээ. Хишиг-Өндөр суманд 1924 онд анхны сургууль байгуулагдаж, 1 багш 14 сурагчтайгаар үүд хаалгаа нээсэн байна. Энэхүү сургуулийн анхны захирал багш нь Монгол улсын эрдэмтэн доктор зохиолч Гаадамба гуайн аав Шанжмятав гуай байв.

Газарзүй[засварлах]

Хишиг-Өндөр сум нь Дархан хаан, Бүрэнхаан, Хишиг-Өндөр гэх 3 уулаар хүрээлэгдсэн. Уулархаг бүсэд оршидог бөгөөд Хужирт болон Мааньт голын хөвөөнд байдаг.