Хяргас нуур

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хяргас нуур
Хяргас нуурын зүүн өмнөд эрэг
Landsat-7 хиймэл дагуулаас авсан зураг. Доод хэсэгт харагдах нуур нь Айраг нуур.
Байршил Хяргас сум, Увс
Солбицол 49°08′N 93°25′E / Expression error: Unexpected < operator. Expression error: Unexpected < operator. / Expression error: Unexpected < operator.; Expression error: Unexpected < operator.Солбицол: 49°08′N 93°25′E / Expression error: Unexpected < operator. Expression error: Unexpected < operator. / Expression error: Unexpected < operator.; Expression error: Unexpected < operator.
Төрөл Хаагдмал ай сав
Нуурт цутгах Нуурын хоолойгоор дамжин Айраг нуураас
Нуураас гарах байхгүй
Ай савд багтдаг орон Монгол Монгол
Хамгаалалт Байгалийн цогцолборт газар
Урт 83 км
Өргөн 31 км
Талбай 1,481.1 км²[1]
Дундаж гүн 50.7 м[1]
Хамгийн гүн цэг 80 м
Усны хэмжээ 75.2 км³[1]
Усны хадгалагдах хугацаа 54.2 жил[1]
Хөвөөний түвшин 1,035.29 м[1]
Хөлдөх хугацаа өвөл
Нуурын арал нэг
Хяргас нуур is located in Монгол
Хяргас нуур
Байршил

Хяргас нуур нь Увс аймагт байрлах, Их нууруудын хотгор дахь эрдэст нуур. Тус нуурыг 2000 онд байгалийн цогцолборт газар болгож авсан бөгөөд нийт 3,328 км² нутгийг хамрана. Хяргас нуураас гадна Айраг нуур нь тус хамгаалалтанд багтах ажээ.[2][3]

Хяргас нуурын ус нь үнэргүй, шорвог амттай, өнгө, булингардалт нь цаг, агаар, улирлын онцлогоос шалтгаалж өөрчлөгдөнө. Нуурын усны тунгалагжих үе нь гол төлөв өвлийн улиралд тохиолдож байхад зун, намрын улиралд булингардалт ихсэж шар өнгөтэй болно. Зун, намрын ширүүн салхины улмаас давалгаа үүсч ёроолын лаг наанги хөндөгдөж, цутгал голуудын урсацаар ирэх хөвмөл элс, шороо ихсэх зэргээс шалтгаалан усны тунгалагшилт багасдаг. Өвлийн улиралд мөсөн бүрхүүл тогтож, динамик хөдөлгөөн багасаж, улмаар нуурын усны тунгалаг чанар ихэсдэг.[4]

Судалгаа[засварлах]

1881-1901 онд Оросын судлаач Григорий Потанин нуурын усны химийн найрлагыг анх судалж байжээ. Тухайн үед ерөнхий эрдэсжилт нь 2.55г/л байсаас NaCl 1.02г/л, Na2SO4 0.99г/л эзэлж байхыг тогтоожээ. 1926 онд эрдэмтэн В.А.Смирновийн судалгаагаар ерөнхий эрдэсжилт нь 7.46г/л байсан ба Na2SO4 3.38г/л, NaCl 1.98г/л агуулгатай байгааг тогтоосон. Үүнээс үндэслэн тэрээр Хяргас нуур болон Монгол орны бусад нуурууд маш түргэн хугацаанд ширгэж байна гэсэн дүгнэлт хийхэд хүрчээ. 1941 онд Н.Д.Беспалов, 1952 онд Ш.Цэгмид, 1955-1967 онд Ш.Лувсандорж нар гидрохимийн шинжилгээ хийж, дээрх дүгнэлт буруу болохыг нотолсон. Эдгээр эрдэмтдийн шинжилгээгээр бол усны ерөнхий эрдэсжилт 7.27-8.37г/л байсны ихэнхийг нь сульфат, хлорт натри эзэлж байв.[4]

Хяргас нуураас 2005 оны 7 сард, 2006 оны 7 сард хоёр цэгээс дээж авч, химийн ерөнхий шинжилгээ хийснээс анионуудаас гидрокарбонатын ион (2373.9мг/дм³) зонхилж, сульфат ион 1318.1мг/дм³, хлорид 1203.2мг/дм³-ын хооронд тус тус хэлбэлзэж байна. Катионуудын найрлагад натрийн ион (1668.1мг/дм³) зонхилж байгаа бөгөөд кальцийн ион 295.52мг/дм³, магнийн ион 32.83мг/дм³ байна.[4]

Усны тэнцвэр[1]
(нэгж: мм/жил)
Гадарга дахь оролт Гадарга дахь гаралт Гүний усны
оролт-
гаралт
Хур тунадас Оролт Ууршилт Гаралт
55.9 652.4 937.1 0 +228.8

Ишлэл[засварлах]

  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 "Mонгол орны гадаргын ус", Гомбын Даваа, Дамбаравжаагийн Оюунбаатар, Мичиаки Сүгита, 1
  2. "Mongolia", by Jane Blunden, from Bradt Travel Guides series, 2nd edition, 2008, ISBN 1-84162-178-1, p. 372
  3. "Mongolia", by Michael Kohn, 2008, ISBN 1-74104-578-9, p. 242
  4. 4.0 4.1 4.2 ХЯРГАС НУУР. altai-eco.mn (2011-10-11). 2012-05-15-д хандсан.

Гадны холбоос[засварлах]

Топографийн зургууд[засварлах]