Цэвэгжавын Пүрэвдорж

Цэвэгжавын Пүрэвдорж
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилдуурийн дуучин

Цэвэгжавын Пүрэвдорж Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, XX зууны манлай дуурийн эрэгтэй дуучин юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Ц.Пүрэвдорж нь 1929 онд Хэнтий аймгийн Дадал сумын Сэрүүн Галтай гэдэг газар төржээ.

  • 1939 онд үлгэр жишээ бага сургуульд элсэн суралцаж 2-р дунд сургуульд бүрэн дунд боловсрол,
  • ЗХУ-ын Свердловск хотын Уралын хөгжмийн дээд сургуульд 1955-1960 онд суралцан дуурийн дуучны мэргэжил эзэмшжээ.
  • 1945 онд Улсын хэвлэх үйлдвэрт зураач,
  • 1947 оноос Улсын хөгжимт драматик театрт найрал дууны жүжигчин болж
  • 1960 оноос гоцлол дуучнаар ажиллаж байв.

Тэрээр "Учиртай гурван толгой" дуурийн Балган, "Амарсанаа" дуурийн Амарсанаа, "Тэмцэл" дуурийн Дандар, "Мартагдашгүй 42 хоног" дуурийн Саруул гүн, "Үүлэн заяа" дуурийн Хоролдой, "Фауст" дуурийн Мефистофель, "Лусын дагина" дуурийн тээрэмчин, “Евгений Онегин” дуурийн Гремин, "Игорь Ван" дуурийн Галицкий, “Октябрь” дуурийн Тимофеев зэрэг үндэсний болон сонгодог 20 гаруй дуурийн гол дүрийг амжилттай бүтээсэн зууны манлай дуурийн дуучин байлаа.

Ц.Пүрэвдорж зөвхөн дуурийн дуучин төдийгүй найруулагч, жүжигчний нарийн мэргэжилд авьяас чадвараа сорин “Алеко”, “Шивээ хиагт”, “Жаргал” зэрэг дуурийг найруулан тавьж “Алтан шонхор” киноны Будан мэргэний дүрийг дэлгэцнээ мөнхжүүлжээ.

Ц.Пүрэвдорж 1964 оноос Улсын дуурь бүжгийн театрын дэргэдэх дуулаачийн студи, УБДС, 1990 оноос Соёл урлагийн их сургуульд багшилж, урлагийн залгамж үеийг бэлтгэхэд авьяас билэг, эрдэм чадлаа зориулж байв.

Баргил хоолойгоороо алдаршсан тэрээр 2007 оны 6 сарын 15-нд нас нөгчсөн юм.

Гавьяа Шагнал[засварлах | кодоор засварлах]

  • ОХУ-ын Буриадын “Ардын жүжигчин” /2006/ цолоор шагнагджээ.