Jump to content

Өвөр хошуу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Өвөр хошуу
хошуу
орос. Овюрский район
тув. Өвүр кожуун
Эзэн улс  Орос
Эрхт орон Бүгд Найрамдах Тува Улс Тува (БНТувУ)
Нутгийн хуваарь 6 суманд хуваагдана
Хошууны төв Хандгайт суурин
Газар нутаг 4522 км² [1]
Хүн ам (2013) 6,812 хүн [2]
Цахим хуудас ovur.tuva.ru
Location of {{{official_name}}}

Өвөр (Өвүр) — Орос улс (ОХУ)-ын Тува орон (БНТувУ)-ы арван долоон хошууны нэг. Хандгайт сууринд төвлөдөг.

Өвөр хошуу Тува орны баруун өмнөд зах Баруун Тагны уулсын өвөр талаар Увс нуурын хотгорыг нумран хүрээлсэн байрлалтай 4.4 мянган км² талбай эзлэн оршдог. Тагнаас эх авсан олон гол горхи Өвөр хошууны нутгаар Увс нуурыг чиглээд зэрэгцэн урсдаг.

2013 онд 6,812 оршин суугчтай байсан.[2] Хүн амын 40 хувь хошууны төв Хандгайтад амьдардаг.[3]

Нутгийн хуваарь

[засварлах | кодоор засварлах]

Өвөр хошуу 6 сум болж хуваагддаг:[4]

  • Саглы (Сагил)
  • Сарыг-Холь (Шарнуур)
  • Солчур
  • Дус-Даг (Давст-Уул)
  • Хандагайты (Хандгайт)
  • Чаа-Суур (Чаасуурин)
  1. "Административно-территориальное деление". Эх хувилбараас архивласан: 2013-12-09. Татаж авсан: 2013-12-27.
  2. 2.0 2.1 Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года. — М.: Федеральная служба государственной статистики Росстат, 2013. — 528 с. (Табл. 33. Численность населения городских округов, муниципальных районов, городских и сельских поселений, городских населенных пунктов, сельских населенных пунктов).
  3. Численность постоянного населения Российской Федерации по городам, посёлкам городского типа и районам на 1 января 2010 г. (Permanent Population of the Russian Federation by Cities/Towns, Urban-Type Settlements, and Districts as of January 1, 2010)
  4. "Овюрский район". Эх хувилбараас архивласан: 2014-04-12. Татаж авсан: 2013-12-27.