1986 он
Appearance
Аргын жил дараалал |
---|
1981 · 1982 · 1983 · 1984 1985 — 1986 — 1987 1988 · 1989 · 1990 · 1991 |
Хамаарах арван |
1980-д он |
Хамаарах зуун |
XX зуун |
Аргын тооллын (Нийтийн он тооллын, Манай эриний) 1986 он (Нэгэн мянга есөн зуун наян зургаадугаар он) хэдийнээ улиран оджээ. Тэр жил Лхагва гарагаар эхлэж, мөн Лхагва гарагаар төгссөн 365 хоногтой жил байлаа.
Энэ онд болсон үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- 1 сарын 20 — Их Британи Франц хоёр Ла-Маншийн хоолойн усан доогуур хонгил зам барих болсноо мэдэгдэв.
- 1 сарын 29 — Таван жил дайтсны эцэст Йовери Мусевени гэгч хүн Угандын ерөнхийлөгч болов.
- 2 сарын 3 — Зурмал киноны Пиксар (Pixar) студи нээгдэв.
- 2 сарын 19 — Зөвлөлтөөс дэлхийн тойрог замын Мир («Дэлхий ертөнц», «Энх тайван») станцыг хөөргөв.
- 2 сарын 25 — Филиппинд хувьсгал гарч, хорин жил удирдсан Фердинанд Маркосыг авч хаяаад оронд нь Корасон Акино гэх эмэгтэй ерөнхийлөгчтэй болов.
- 3 сарын 25 — 58-р удаагийн Оскарын шагналын ёслол Лос-Анжелест болж, Африкт нэг удаа (Out of Africa) кино шилдгээр тодров.
- 5 сарын 2 — 1986 оны дэлхийн үзэсгэлэн Канадын Ванкуверт дэлгэгдэв.
- 6 сарын 29 — Хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээд Аргентины баг Холбооны Германыг 3-2-оор дийлж аваргалав.
- 7 сарын 5-20 — Зөвлөлтийн Москвад Сайн санааны анхдугаар тоглолт явагдав.
- 10 сарын 11 — Хүйтэн дайн: Зөвлөлтийн Михаил Горбачёв, Америкийн Рейган нар Исландын Рейкьявикт уулзаж, Европ дахь дундын зайн тусгалт пуужингийн тоог харилцан бууруулахаар тохиролцов. (Гэвч хэрэгжээгүй)
- 11 сарын 22 — Домогт нударгалагч (боксч) Майк Тайсон анх удаагаа дэлхийн аварга болов.
- 12 сарын 15 — Вьетнамын КН-ын VI их хурлаар «Дои Мои» («шинэчлэл», «сэлбэлэг») хөтөлбөрийг баталснаар Вьетнамын өөрчлөн байгуулалт (перестройка) эхлэв. 12 сарын 18-нд Нгуен Ван Линь намын ЕНБД болов.
Энэ онд төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 1 сарын 5 — Энэтхэгийн жүжигчин Дипика Падуконе
- 1 сарын 6 — Норвегийн цаначин Петтер Нортуг
- 2 сарын 6 — Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Юнху
- 2 сарын 19 — Бразилийн хөлбөмбөгчин Марта
- 2 сарын 25 — Шведийн дуучин Дэнни Сауседо
- 2 сарын 26 — 2011 оны ертөнцийн гоо хүүхэн, Анголын Лейла Лопес
- 3 сарын 11 — Швейцарын цаначин Дарио Колонья
- 3 сарын 27 — Германы хөлбөмбөгчин Мануэль Нойер
- 3 сарын 28 — Америкийн дуучин Лэди Гага (Lady Gaga)
- 4 сарын 3 — Америкийн жүжигчин Аманда Байнс
- 4 сарын 8 — Оросын хөлбөмбөгчин Игорь Акинфеев
- 4 сарын 8 — Японы жүжигчин Саважири Эрика
- 5 сарын 13 — Норвегийн дуучин Александр Рыбак
- 5 сарын 13 — Британийн жүжигчин Роберт Паттинсон
- 5 сарын 16 — Америкийн жүжигчин Меган Фокс
- 6 сарын 3 — Испанийн одон бөмбөгч (теннисч) Рафаель Надаль
- 6 сарын 11 — Америкийн жүжигчин Шайа Лабаф
- 6 сарын 17 - Баатарын Мөнхжавхлан
- 6 сарын 25 — Өмнөд Солонгосын шорт-трекч И Ху-сүк
- 7 сарын 2 — Америкийн жүжигчин Линдсей Лохан
- 7 сарын 2 — Оросын хоккейч Евгений Малкин
- 7 сарын 20 — Монголын жүдоч Сайнжаргалын Ням-Очир
- 8 сарын 21 — Ямайкын ойрын зайн гүйгч Усэйн Болт
- 9 сарын 12 — Узбекистаны жүдоч Ришод Собиров
- 9 сарын 12 — Америкийн жүжигчин Эмми Россум
- 11 сарын 5 — Өмнөд Солонгосын дуучин БуА
- 11 сарын 17 — Португалийн хөлбөмбөгчин Нани
Энэ онд нас барагсад
[засварлах | кодоор засварлах]- 1 сарын 10 — Чехийн зохиолч Ярослав Сейферт (85 наслав)
- 4 сарын 14 — Францын зохиолч, гүн ухаантан Симона де Бовуар (78 наслав)
- 5 сарын 9 — Балбын уулчин Дэнзэн Норгэй (72 наслав)
- 6 сарын 14 — Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Борхес (87 наслав)
- 6 сарын 14 — Оросын математикч Оскар Зарисский (87 наслав)
- 8 сарын 22 — Туркийн 1950-1960 оны ерөнхийлөгч Махмуд Баяр (103 наслав)
- 8 сарын 31 — Британийн уран барималч Хенри Мур (88 наслав)
- 10 сарын 20 — Унгарын биохимич Альберт Сент-Дьёрди (83 наслав)
- 11 сарын 8 — Зөвлөлтийн төрийн зүтгэлтэн Вячеслав Молотов (96 наслав)
- 11 сарын 18 — Америкийн зургаа авахуулагч (фото-модель) Жиа Каранжи (36 наслав)
- 11 сарын 29 — Америкийн жүжигчин Кэри Грант (82 наслав)