USAP

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

United States Student Achievers Program (USAP) нь бага орлоготой чадварлаг оюутнуудыг АНУ-д дээд боловсрол эзэмшихэд туслах, тэтгэлэг олгох зорилготой хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр нь 1999 онд Зимбабве улсад эхэлсэн бөгөөд одоо Бразил, Колумб, Эквадор, Латви, Мадагаскар, Малави, Монгол, Нигери, Серби, Өмнөд Африк, Уганда, Их Британи, Зимбабве зэрэг 13 оронд төвтэй ажиллаж байна.

Хөтөлбөрийн зорилго[засварлах]

Сурлага сайтай, сурах өндөр эрмэлзэлтэй, гадаад орны их дээд сургуулийн төлбөр төлөх санхүүгийн боломжгүй сурагчдыг АНУ-ын их дээд сургуульд тэтгэлэгтэйгээр элсүүлэн суралцуулж ирээдүйн өндөр мэдлэг боловсрол, ур чадвартай удирдагчдыг төлөвшүүлэн бэлтгэхэд оршино.

Тэтгэлэг[засварлах]

АНУ-ын их дээд сургуулиуд оролцогчийг сургуульдаа элсүүлэх, тэтгэлэг олгох болон тэтгэлгийн хэмжээг тогтоохдоо тухайн оролцогчийн ТОEFL, SAT шалгалтын дүн, өргөдлийн агуулга дээр үндэслэдэг.

Гадны холбоос[засварлах]