Эгейн тэнгис
Эгейн тэнгис (Англи: Aegean Sea, гре. Αιγαίο, Турк: Ege Denizi) нь Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт, баруун талаараа Грекийн хойг, зүүн талаараа Анатолийн хойгоор хашигдан орших тэнгис юм.
Газарзүй
[засварлах | кодоор засварлах]Зүүн хойд талаараа Дарданеллын хоолойгоор дамжин Мраморын тэнгис, цаашилбал Босфорын хоолойгоор дамжин Хар тэнгистэй холбогдоно. Тус тэнгисийн өмнөд хэсгийг Критийн тэнгис гэж нэрлэдэг. Эгейн тэнгист том жижиг 2,500 орчим арал байдаг, олон аралт тэнгис болно. Тэдгээр арлын ихэнх нь Грект харьяалагддаг бөгөөд Бозцаада арал, Гөкчеада арал нь Туркийн эзэмшлийнх юм.
Эгейн тэнгисийн арлуудыг 7 бүлэгт хувааж үздэг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Эгейн соёл иргэншил чухамхүү энд хөгжин цэцэглэж байв. Эрт цагт Крит аралд Минойн соёл иргэншил, Пелопонесын хойгт Микений соёл иргэншил үүсчээ. Цаашилбал Афин, Спарта зэрэг өндөр соёл иргэншил бүхий олон хот-улсуудаас бүрдэх Эртний Грекийн соёл иргэншил Эгейн тэнгисээр тэтгэгдэн хөгжиж байв. Мөн Перс, Ромын эзэнт гүрэн, Зүүн Ромын эзэнт гүрэн, Венец, Османы эзэнт гүрэн нь Эгейн тэнгисийн орчимд төрт улсаа төвхнүүлж байлаа. Дундад зуунаас хойш ч тус бүс нутаг нь Европ, Азийг холбосон гүүр болж байсан юм.
Аж үйлдвэр
[засварлах | кодоор засварлах]Галт уулын арал олонтой тул гантиг болон төмөр элбэгтэй. Крит зэрэг томоохон арлууд нь үржил шимт хөрстэй тул газар тариалан эрхлэхэд тохиромжтой ч ихэнх арал нь газар тариаланд тохиромжгүй. Гэвч Газар дундын тэнгисийн уур амьсгал нь нар ээсэн зуны өдрүүд олонтой учраас жуулчдыг ихээр татдаг байна.