Ёндонпэрэнлэйн Баатарбилэг

Ёндонпэрэнлэйн Баатарбилэг
ᠶᠣᠩᠳᠣᠩᠫᠡᠷᠡᠩᠯᠡᠢ ᠶᠢᠨ
ᠪᠠᠭᠠᠲᠤᠷᠪᠢᠯᠢᠭ
Монгол Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны Сайд
Албан тушаал хашсан
2019 оны 2 сарын 4 – 2020 оны 7 сарын 8
Ерөнхий СайдУхнаагийн Хүрэлсүх
ӨмнөхЦэдэнбалын Цогзолмаа
ДараахЛхагвын Цэдэвсүрэн
(Боловсрол, шинжлэх ухааны сайд)
Монгол Улсын Их Хурлын Гишүүн
Албан тушаалаа авсан
2016 оны 7 сарын 5
Ерөнхий СайдЖаргалтулгын Эрдэнэбат
Ухнаагийн Хүрэлсүх
Хувийн мэдээлэл
Төрсөн1975
Монгол улс, Архангай аймаг
Улс төрийн намМонгол Ардын Нам
Алма матерМонгол Улсын Их Сургууль
МэргэжилТүүхч, археологич-антропологич

Ёндонпэрэнлэйн Баатарбилэг (1975 онд төрсөн) нь Монголын улс төрч. Түүхч, археологич-антропологич мэргэжилтэй. Монгол улсын УИХ-ын гишүүнээр 2016 оноос хойш ажиллаж байна.

Төгссөн сургууль, мэргэжил[засварлах | кодоор засварлах]

  • 1991 онд Цэцэрлэг хотын 8 жилийн дунд сургууль
  • 1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль
  • 2002 онд МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр бакалавр зэрэгтэй
  • 2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр

Ажилласан байдал[засварлах | кодоор засварлах]

  • 2002-2009 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах
  • 2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх
  • 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга
  • 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017-2020 Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга