Ёньсаньгүнь ван
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Ёнсангүн (солонгосоор 연산군, төрсөн нэр нь 이융 буюу И Юүн; 1476–1506) — Чусон улсын 10-р эзэн ван. Эцэг Сонжун вангийн өвийг залгаж 12 жил (1494-1506) хаанчлаад төрийн эргэлтээр Чүнжун ванд зай тавьсан. Сонжун вангийн том хүү байсан ба түүний хоёр дахь эхнэр Юүн хатнаас төрсөн. Түүний засаглалын үед тэрбээр ээжийнхээ үнэнийг олж мэдэж Юүн хатныг хилсээр цаазлан хорооход оролцсон гэх ноёд язгууртнуудыг болон тэдэнтэй холбоотой хүмүүсийг баривчлан хилс хэрэг тулгаж, олноор нь цаазлаж үймээн самуун дэгдээж байсан. Өдөр алгасахгүй найр наадам хийж жинхэнэ бужигнуулж байсан хаан юм. Энэ хааны үед Чусон улсын хааны ордны нөөц шавхагдсан. Яах ч аргагүй улс орноо сүйрлийн зам руу хөтөлсөн гэж үзэн Пак Ван Жун сайдаар удирдуулсан төрийн зөвлөлийн хэсэг ноёд нийлж хаан ширээнээс нь авч хаясан.
| Өмнөх Сонжун ван |
Чусонь улсын ван 1494-1506 |
Дараах Чүнжун ван |
Энэ Солонгост хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.