Jump to content

Алаг хайргач

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Алаг хайргач
Adult in breeding plumage.
Adult in breeding plumage.
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Хиазтан
Овог: Хомноотынхон
Төрөл: Arenaria
Зүйл: A. interpres
Латин нэр
Arenaria interpres
(Карл Линней, 1758)


Алаг хайргач (Arenaria interpres) нь жижиг ус гатлагч шувуу юм. Тэд Еврази, Хойд Америкт нутаглах ба өвлийн улиралд өмнө зүгийн дулаан орнуудад нүүдэллэдэг.

Энэ жижиг бахимдуу биетэй шувуу нь 22-24 см урт, далавчаа дэлгэхэд 50-57 см ба 85-150 гр жинтэй байна. Хошууны урт 2-2.5 см ба үл мэдэг дээш махийсан хэлбэртэй. Хөл нь богиновтор, 3.5 см ба тод улбар шар өнгөтэй.

Сүрэг шувууд.

Алаг хайргач нь хүйтэн сэрүүн болон дулаан уур амьсгалд зохицон амьдардаг. Харьцангуй урт настай ба дундажаар 9 наслана. Хамгийн урт насласан нь 19 жил байв. Алаг хайргач 2 наснаас үржилд орно. Гол идэш тэжээл нь өт хорхой, шавьж ба өндөг, улай сэг, ургамал зэргээр хооллодог. Мөн үет хөлтөн, нялцгай биетэн зэрэг иддэг.

Энэ шувуу голдуу олноор сүрэглэн амьдарна.

Нас бие гүйцсэн шувуу үүрэндээ.
Arenaria interpres

Алаг хайргач 11 см голчтой, 3 см гүнзгий үүр засаж 2-5 өндөг гаргана. Өндөг нь 41х29 мм, 17.9 гр жинтэй байдаг. Голдуу цайвар бор ногоондуу өнгөтэй. 22-24 хоног дарж ангаахай гарна.

Викизүйлд Arenaria interpres-тай холбоотой мэдээлэл байна.
 Commons: Arenaria interpres – Викимедиа дуу дүрсний сан