Jump to content

Александр Казанцев

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Александр Казанцев
Бүтэн нэрАлекса́ндр Петро́вич Каза́нцев
Төрсөн өдөр1906 оны 9 сарын 2 (1906-09-02)
Төрсөн газарОрос, Акмолинск, Акмолинск
Яс үндэсОрос үндэстэн
Улс оронЗөвлөлт Холбоот Улс Зөвлөлт (ЗХУ)
 Орос
Өнгөрсөн өдөр2002 оны 9 сарын 13
(96 насалсан)
Өнгөрсөн газарОрос, Москва, Переделкино
Ажил үйлзохиолч

Александр Казанцев (Орос: Александр Петрович Казанцев) гэж Зөвлөлтийн зөгнөлт зохиолч хүн байв. 1906 онд Акмолинскт төрөөд 96 жил амьдарч 2002 онд Москвагийн Переделкино дахь зохиолчдын хотхонд нас баржээ.

Александр Казанцев Томскийн технологийн хүрээлэнд сураад Белорецкийн төмөрлөгийн үйлдвэрээс ажлын гараагаа эхэлжээ. 1936 оноос зохиол туурвиж, 1939 онд олон улсын үзэсгэлэнд зохиол нь тавигддаг болжээ. 1940-өөд оны Аугаа их эх орны дайнд танк бариад Ленинградын хамгаалалтад байсан гэдэг. Түүний 1946 онд хэвлэгдсэн «Умардын гүүр», 1952 оны «Мол, Умард», 1956 оны «Туйлын зүүд», 1970 оны «Усан доорх нар» зэрэг зохиол сайн болсон.

Казанцев орос хэлэнд вёртолет (нисдэг тэрэг), инопланетяне (харь гаригийн хүн) зэрэг зуу гаруй шинэ үг оруулжээ.

  • Советские детские писатели: Биобиблиографический словарь (1917—1957). — М., 1961.
  • Абрамова В. И. Казанцев А. // Краткая литературная энциклопедия. Т. 3. — М.: Советская энциклопедия, 1966. — Стб. 295.