Jump to content

Алтанмед эмнэлэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Алтанмед эмнэлэг
Компанийн төрөлХувийн
Аж үйлдвэрийн салбарЭрүүл мэндийн салбар
Байгуулагдсан2020 оны 3 сарын 8; 6 жилийн өмнө (2020-03-08)
Үүсгэн байгуулагчНямхүүгийн Алтанхундага
Төв байр,
Байршлын тоо
4
Үйл ажиллагааны бүс
Монгол
Удирдах хүмүүс
Нямхүүгийн Алтанхундаг
Батзоригийн Гэрэл
ҮйлчилгээНурууны өвчин
Нугалмын хөдөлгөөнт засал
Уламжлалт анагаах ухаан
Сэргээн засах эмчилгээ, Дүрс оношилгоо
Вэб сайтwww.altanmed.mn

Алтанмед эмнэлэг (2020 онд байгуулагдсан) Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод дүрс оношилгоо, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээ, сургалт судалгаа, эрүүл мэндийн соён гэгээрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хувийн хэвшлийн сүлжээ эмнэлэг юм.

Алтанмед эмнэлэг нь анх нурууны уламжлалтын чиглэлийн мэргэшсэн эмчилгээ, үйлчилгээг дэлгэрүүлэх, уламжлалт анагаахын их эмч нарыг нугалмын хөдөлгөөнт заслын аргад суралцаж чадваржих бааз эмнэлэг болгох зорилгоор байгуулагдаж байжээ. Монгол эмч нарын санаачлан боловсруулсан нугалмын хөдөлгөөнт заслын аргад мэргэшсэн уламжлалт ангаахын болоод холбогдох салбарын их эмч нар энэ эмнэлэгт ажилладаг.

Алтанмед эмнэлгийн үүсгэн байгуулагч Н.Алтанхундага эмч

Анх 2020 онд, Монгол уламжлалт анагаах ухааны анхны эмч нарын нэг болох Нямхүүгийн Алтанхундага[1] ОХУ-ын Санкт-Петрбург хотоос Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод ирээд Алтанмед эмнэлгийг байгуулжээ. Эхэндээ Алтанмед эмнэлэг нь цөөн хүний бүрэлдэхүүнтэйгээр "Нугалмын хөдөлгөөнт заслын эмч нарын баг" нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Нугалмын хөдөлгөөнт заслын эмч нарын баг (2020/09/20)

Тухайн үед дэлхий дахинд тархсан Sars-Cov-2 цар тахлын нөлөөгөөр Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн хязгаарлагдмал, цар тахлаас бусад өвчлөл нийгмийн анхаарлаас гадна байсан цаг үед Алтанмед эмнэлэг нь үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, нуруу-хүзүүний эмчилгээ, тусламж тусламж үйлчилгээг иргэдэд хүргэж иржээ.

Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Алтанмед эмнэлэг нь өвөрмөц эмчилгээний аргачлал боловсруулан, хөгжүүлж иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тогтвортой, чанартай, жигд хүргэхийг хичээж ажиллажээ.

Хүн бүр ямар ч тансаг машин, урлагийн бүтээлтэй зүйрлэхээргүй үнэ цэнтэй, байгаль эхийн уран чамин, давтагдашгүй урлал билээ. Тийм ч болохоор байгаль эх танд зориулсан сэлбэгүүдийг давтан бүтээж хараахан чадаагүй хэрэг. Та ч, таны нуруу ч танд зориулагдсан цорын ганц бүтээл юм шүү. Жирийн эмч бидний сэтгэлээ шингээн хийдэг ажил маань таны эрүүл мэндийг, нурууны тань гоо сайхныг хадгалахад тусалбал бидний хөдөлмөрийн утга учир тэр юмаа. Алтанмед эмнэлгийн үүсгэн байгуулагч Н.Алтанхундага

Эмнэлгийн үйл ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]
Алтанмед эмнэлгийн баг 2023.06.01

Алтанмед эмнэлэг нь "Нуруу, хүзүүний комплекс эмчилгээ" гэх уламжлалт, сэргээн засах, физик, нугалмын хөдөлгөөнт засал хосолсон өвөрмөц эмчилгээний аргачлалаар эмчилдэг.

Эмнэлгийн үндсэн багц эмчилгээ

[засварлах | кодоор засварлах]
  • Хүзүүний суулт, шохойжилтын эсрэг эмчилгээ
  • Нурууны суулт, шохойжилтын эсрэг эмчилгээ
  • Нурууны суулт, мэдрэл дарагдлын үеийн эмчилгээ
  • Нурууны мурийлтын эсрэг эмчилгээ
  • Аарцаг гажилт засах эмчилгээ
  • Мэс заслын дараах, нөхөн сэргээх эмчилгээ
  • Ясны сийрэгжилт, дарагдлын хугарлын үеийн эмчилгээ
  • Савны хий арилгах эмчилгээ
  • Зүрх голын хий илаарьшуулах эмчилгээ
  • Нуруу нугалмын өвдөлт намдаах түргэвчилсэн эмчилгээ

Эрүүл мэндийн сургалт

[засварлах | кодоор засварлах]

Алтанмед эмнэлгийн үндсэн үйл ажиллагааны нэг нь жил бүр тогтмол зохион байгуулдаг иргэд болоод эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдэд зохион байгуулдаг сургалт юм.

  • Нугалмын хөдөлгөөнт заслын сургалт[2]
  • Иогийн багш нарт зориулсан сургалт[3]
  • Иргэдэд зориулсан зөв дадал хэвшлийн сургалт[4].

Одоогоор Алтанмед эмнэлэг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 5 салбар ажиллуулж байна. Алтанмед эмнэлгийн нэгдсэн утас нь +(976) 7707-1652 юм.

Салбарууд Хаяг Утас
ХУД салбар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Дүнжингарав гудамж 48, Эмералд ливинг хотхон, 2-р орц, 6-р давхар. (Хатан туул хотхоны баруун тал, Туул голын эрэг дагуу)

3 үгт хаяг: Чанарлаг.Буурь.Соёрхол, What3Words: chanarlag.buuri.soyorhol

+(976) 8922-1652
ЧД салбар Улаанбаатар хот, ЧД, 6-р хороо, Г.Бумцэндийн гудамж, 47Б байр, 2-р давхар, Номчийн хүрээ

3 үгт хаяг: Бүтэмж.Өнгө.Үүрсэн, What3Words: butemj.ungu.uursen

+(976) 8921-1652
БЗД салбар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Энх тайвны өргөн чөлөө,Г.К Жуковын хөшөөний зүүн талд,

50/2 байр, 1-р давхар /террастай/

3 үгт хаяг: Гоёл.Бодно.Элслээ, What3Words: goyol.bodno.elslee

+(976) 8920-1652
СХД салбар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг , 18-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Таван шараас 21-р хороолол өгсөх замд, "Сүү ХК"-ийн замын эсрэг талд,

3 үгт хаяг: Энерги.Орончид.Баяс, What3Words: enyergi.oronchid.bayas

+(976) 8919-1652
  1. "Хамгийн анхны уламжлалт анагаах ухааны эмч нар". Өдрийн сонин. Татаж авсан: 2023-08-23.[permanent dead link]
  2. "Н.Алтанхундага: Өвдөг өвдөж байна гэдэг хүмүүсийн 50, 60 хувь нь нурууны суулттай байдаг". itoim.mn. Татаж авсан: 2023-08-23.
  3. "Иогийн багш нарт зориулсан сургалт амжилттай болж өнгөрлөө". 2023-07-27. Татаж авсан: 2023-08-23.
  4. "Энэ долоо хоногт юу болох вэ DNN.mn". Өдрийн сонин. Татаж авсан: 2023-08-23.[permanent dead link]