Jump to content

Нямхүүгийн Алтанхундага

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нямхүүгийн Алтанхундага
Төрсөн1968
ХарьяалалМонгол
Бусад нэрАлтанхундага эмч, Хундагаа эмч
ИргэншилМонгол Монгол (БНМАУМУ)
Боловсрол
МэргэжилУламжлалт анагаах ухааны их эмч
Known forНугалмын хөдөлгөөнт засал Ивээс эмчилгээ

Нямхүүгийн Алтанхундага (1968 онд Улаанбаатар хотод төрсөн) - Монгол уламжлалт анагаах ухааны их эмч, нугалмын хөдөлгөөнт заслын мастер ба Алтанмед эмнэлгийн үүсгэн байгуулагч юм. Тэрбээр Монгол улс дахь уламжлалт анагаах ухааны анхны эмч нарын нэг юм [1].

Тэрбээр төгссөн цагаасаа хойш Дундговь, Орхон, Сэлэнгэ зэрэг орон нутгуудад ажиллаж ирсэн ба АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны клиникийн эрхлэгч, ОХУ-ын Санкт-Петербург хотод ажиллаж байсан туршлагатай. Эдгээр хугацаанд Н.Алтанхундага эмч нуруу, нугалмын өвчнөөр мэргэшиж, нугалмын хөдөлгөөнт засал, ивээс эмчилгээ зэрэг эмчилгээний шинэ арга техник боловсруулж, ном бүтээл туурвиж иржээ.

Н.Алтанхундага эмч 2020 оноос эхлэн Алтанмед эмнэлгээ байгуулан Улаанбаатар хотод ажиллаж, байна.

Н.Алтанхундага нь 1968 онд геологич мэргэжилтэй Тавхайн Нямхүү, хүний их эмч мэргэжилтэй Намжилын Дуламсүрэнгийн ууган охин болж мэндэлжээ. Тэрбээр багаас сурлага хүмүүжил сайтай, удирдан зохион байгуулах авьяастай нэгэн байв.

Тэрбээр Улаанбаатар хотод нөхөр гурван хүүхдийн хамт ажиллаж амьдардаг.

Н.Алтанхундага нь Нийслэлийн 12-р сургуулийг төгссөн. Тэрбээр 1987 онд АУДС-д элсэж 1993 онд АУИС-ийг Монгол уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлээр төгссөн бөгөөд АУИС-ийг уламжлалтын их эмч мэргэжлээр онц дүнтэй төгссөн.

Тухайн үед АУИС-ийн анги бүрээс онц сурлагтангуудыг цуглуулан Уламжлалт ангаах ухааны ангийг бүрдүүлж байсан, бүгд төвөд хэлтэй мундаг оюутнууд байсан талаар Эмийн ургамлын багш Б.Хүдэрчулуун дурсан ярьж байсан юм.[2]

Одоогоор тэрбээр Ач АУИС-д докторын хөтөлбөрт суралцаж байна.

Нугалмын хөдөлгөөнт засал

[засварлах | кодоор засварлах]

2017 оноос АУИС-ийн анхны төгсөгч нарын нэг болох Н.Алтанхундага мөн Б.Мягмарсүрэн эмч нар нугалмын хөдөлгөөнт засал эмчилгээгээр хамтран ажиллаж, судалгаа хийж эхэлсэн юм.

Нугалмын хөдөлгөөнт засал нь монгол эмч бариач нарын хэрэглэдэг байсан зарчим дээр үндэслэн мартагдаж, мөхөх дөхөөд байсан уламжлалт эмчилгээний нэгэн аргыг сэргээн, орчин үеийн нотолгоонд суурилсан хэмжээнд хөгжүүлэхээр шинэ техник аргачлалаар баяжуулсан эмчилгээний шинэ арга юм.

Үүнээс хойш уламжлалт анагаахын мэргэжлийн мастер эмч бариач нарыг ОХУ-ын Санкт-Петербург хот дахь Акумед эмнэлэгт Нугалмын хөдөлгөөнт заслаар сурган дадлагажуулж, бусад монгол уламжлалт эмчилгээг нугалмын хөдөлгөөнт засал эмчилгээний шинэ аргатай хавсруулан эмчилдэг шинэ технологийн үр дүнд монгол уламжлалт эмчилгээний нэр хүнд, эрэлт хэрэгцээг улам өсгөжээ.

Тэд 2019 онд нугалмын хөдөлгөөнт заслын аргыг үндэслэгчдийн нэг болох мастер Чумба багшийг урин оролцуулж, АШУҮИС-ийн МАУОУС-тай хамтран 40 гаруй эмч мэргэжилтэнг хамруулсан нугалмын хөдөлгөөнт заслын аргын анхны мастер сургалтыг зохион байгуулсан юм. Польш улсад Эрүүл мэнд сэдвээр зохион байгуулагдсан Хилийн чанад дах Монголчуудын чуулга уулзалтын үеэр тухайн улсад ажиллаж амьдардаг 30 орчим монгол эмч нарыг хамруулсан үзүүлэх сургууль хийжээ.

Үүнээс хойш Н.Алтанхундага, Б.Мягмарсүрэн Нугалмын хөдөлгөөнт заслын анхан, дунд, ахисан шатны сургалтыг жил бүр тогтмол зохион байгуулж, уламжлалтын эмч нарыг хамруулсаар иржээ.​

Анх монгол, төвөд хоёр бариа засалчийн нуруу заслын аргын 20 орчим техник төдий байсан энэхүү аргыг Н.Алтанхундага эмч болоод Б.Мягмарсүрэн эмч нар гүнзгийрүүлэн судалж онол, арга зүй, сургалтын талаас нь боловсронгуй болгон боловсруулж, багана нурууны янз бүрийн хэсгүүдийн хагас мултрал, гулсалт, суулт мурийлт зэрэг гажилтыг засах онцлог техникүүдийг нэмж бий болгон ашиглаж үр дүнг нь нотолсоор одоо хүзүүний хэсэгт ашиглах 38 техник, сээрний хэсэгт ашиглах 23 техник, бүсэлхий ууцны хэсэгт ашиглах 17 техник, нийт 78 техник бүхий цогц арга болгон сайжруулан хөгжүүлжээ.[3]

Алтанмед эмнэлэг

[засварлах | кодоор засварлах]

Хүн бүр ямар ч тансаг машин, урлагийн бүтээлтэй зүйрлэхээргүй үнэ цэнтэй, байгаль эхийн уран чамин, давтагдашгүй урлал билээ. Тийм ч болохоор байгаль эх танд зориулсан сэлбэгүүдийг давтан бүтээж хараахан чадаагүй хэрэг. Та ч, таны нуруу ч танд зориулагдсан цорын ганц бүтээл юм шүү. Жирийн эмч бидний сэтгэлээ шингээн хийдэг ажил маань таны эрүүл мэндийг, нурууны тань гоо сайхныг хадгалахад тусалбал бидний хөдөлмөрийн утга учир тэр юмаа. Н.Алтанхундага

Н.Алтанхундага эмч нурууны уламжлалтын чиглэлийн мэргэшсэн эмчилгээ үйлчилгээг дэлгэрүүлэх, уламжлалт анагаахын их эмч нарыг нугалмын хөдөлгөөнт заслын аргад суралцаж чадваржих бааз эмнэлэг болгох зорилгоор Алтанмед сүлжээ эмнэлгийг 2020 онд байгуулжээ. Монгол эмч нарын санаачлан боловсруулсан нугалмын хөдөлгөөнт заслын аргад мэргэшсэн уламжлалт ангаахын их эмч нар энэ эмнэлэгт ажилладаг. Уламжлалт анагаах ухааны зүү төөнө, бүх төрлийн бариа , бумба зэрэг аргууд, УВЧ ба инфра туяаны шарлага, хүзүү ба нурууны татлага зэрэг сэргээн засах эмчилгээний аргуудаас сонгон 9-10 нэр төрөл бүхий хавсарсан нурууны комплекс эмчилгээг нурууны бүх төрлийн өвчний үед хийж үйлчилдэг. Бусад уламжлалт анагаах ухааны чиглэлийн эмнэлгүүдээс нурууны бүх хэсгийн гажилтыг засах үйлчилгээтэй нугалмын хөдөлгөөнт заслын арга болон ивээс эмчилгээний арга гэсэн хоёр шинэ аргыг ашигладгаараа голлох ялгаатай юм.

  • Таны нуруу яагаад өвддөг вэ? (2021 он)
  • Ивээс эмчилгээний аргачлал (2021 он)
  • Нугалмын хөдөлгөөнт заслын техник (2020 он)
  • Хүзүүний нугалмын хөдөлгөөнт засал (2020 он)

Дэлгэцийн бүтээл

[засварлах | кодоор засварлах]
  • "Эх орондоо л очихсон" Хүний эрхийн баримтат кино (2022 он) - Ковид цар тахлын үед туулсан өөрийн түүхээр оролцсон.
  1. "Хамгийн анхны уламжлалт анагаах ухааны эмч нар". Өдрийн сонин. Татаж авсан: 2023-08-19.[permanent dead link]
  2. "Уламжлалт анагаах ухааны ангийн анхны төгсөгчид уулзлаа". Эрүүл Мэндийн Яам (англи хэлээр). Татаж авсан: 2023-08-19.
  3. Нямхүүгийн, Алтанхундага (2021). Таны нуруу яагаад өвддөг вэ? (Монгол хэл хэлээр). Улаанбаатар: Тоонот Принт ХХК. pp. 400–409. ISBN 978-9919-25-237-3.{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link)